УИХ-ын чуулганы хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Э.Батшугар дараах байр суурийг илэрхийллээ. Тэрбээр "Монголд маш гоё бизнес санаатай залуу старт-апууд олон бий. Гэхдээ тэд бизнесээ өргөжүүлэн тэлэхэд хөрөнгө оруулалт татах нэн шаардлагатай байдаг. Эсвэл түүнтэй дүйцэхүйц зээл авья гэхэд барьцаа хөрөнгө баталгаан дээрээ ирээд гацдаг тал их бий.
Тэгэхээр бид ч гэсэн залуучууд, старт-апуудаа дэмжсэн хөрөнгийн биржийн платформыг бий болгож хөгжүүлэн олон улсын жишгээр залуу старт—апуудад зориулсан шаардлага багатай IPO хийлгэх боломжийг бүрдүүлэн олон улсад өрсөлдөхүйц компани болгоход улс бодлогоор дэмжих хэрэгтэй байна.
Тиймээс миний бие үндсэн хөрөнгийн биржийнхээ дэргэд залуу старт-апуудад чиглэсэн хөрөнгийн биржийн платформыг бий болгох саналыг дэвшүүллээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна