Г.Ёндон сайд ​Газрын тос боловсруулах үйлдвэрийг хар толгойгоороо хариуцна гэв

Л.Бямбажав
2022/05/13

УИХ-ын нэгдсэн чуулганаар Монгол Улсын 2023 оны хөгжлийн төлөвлөгөө батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэж байна. 

Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ:  Газрын тос боловсруулах үйлдвэрийн талаар УУХҮ-ийн сайд Г.Ёндонгоос тодруулав. Тэрээр хариулахдаа "Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажил хийгдэж байна.Нийт таван багц ажлаас бүрдэж байгаа.  Энэтхэгийн 178 хүн, туслан гүйцэтгэх монгол компанийн 387 хүн нийт 570 хүн газар дээр нь ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар EPC-1 гэрээний гүйцэтгэл 61 хувьтай байна. EPC-2 гэрээг 2021 оны дөрөвдүгээр сард,  EPC-3 гэрээг 2021 оны тавдугаар сард БНЭУ-ын Экзим банкнаас ирсэн хураангүй жагсаалтын хүрээнд ГТБҮ-ээс төслийн бичиг баримтыг боловсруулан хүргүүлсэн. Гэрээний ёсоор БНЭУ-ын тал 2021 оны долдугаар сараас өмнө тендер зарлах ёстой байсан боловч  EPC-2 гэрээн дээр таван удаа,  EPC-3 гэрээн дээр долоон удаа хугацаа сунгах хүсэлт гаргасан. Ингээд тендерийн материалыг хүлээн авч зарласан боловч ТЭЗҮ-д зааснаас хэт өндөр ирсэн. Тиймээс БНЭУ-ын Экзим банкийг урин авчирч хэлэлцээр хийж байна. Хэлэлцээрийн хүрээнд тендерийн үнийг зөвшөөрөгдсөн хэмжээнд оруулахаар хэлэлцсэн. EPC-ийн тендер зарлагдсан.  Дамжуулах хоолойн тендер гэрээ байгуулагдсан. Бүтээн байгуулалтын 530 км газар Тосон уулын талбайгаас хийгдэнэ. Бүтээн байгуулах тал 32 сарын хугацаанд хийнэ. Энэ 530 км зайд 1.5 сая тонн түүхий тос тээвэрлэнэ. Тосон уулаас Алтанширээ дахь ГТБҮ рүү 530 км тээвэрлэгдэнэ гэж ойлгож болно" гэв.

Дараа нь УИХ-ын дарга Г.Занданшатар "Хамгийн гол нь 2024 онд энэ үйлдвэр ашиглалтад орох уу  та үүнийг толгойгоороо хариуцах уу" гэж асуув. Үүнд УУХҮ-ийн сайд Г.Ёндон "Толгойгоороо хариуцна" гэлээ. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 11 минутын өмнө
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 16 цагийн өмнө
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 18 цагийн өмнө
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 18 цагийн өмнө
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 20 цагийн өмнө
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 22 цагийн өмнө
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 22 цагийн өмнө
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 22 цагийн өмнө
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 22 цагийн өмнө
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 23 цагийн өмнө
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ Өчигдөр
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна Өчигдөр
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа Өчигдөр
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив Өчигдөр
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа Өчигдөр
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна 2026/07/21
Зарим нутгаар аадар бороо орно 2026/07/21
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ 2026/07/20
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ 2026/07/20
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ 2026/07/20