УИХ-ын гишүүн С.Одонтуяа, С.Ганбаатар нар хоёр яамны сайдыг яаралтай томилохыг шаардлаа

Л.Бямбажав
2022/05/13

УИХ-ын гишүүн С.Одонтуяа, УИХ-ын гишүүн С.Ганбаатар нар  Монгол Улсын Ерөнxий сайд Л.Оюун-Эрдэнэд шаардлага xүргүүллээ.

УИХ-ын дэд дарга С.Одонтуяа "2021 оны арваннэгдүгээр сарын 12-нд Засгийн газрын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан. Ингээд Эдийн засаг, хөгжлийн болон Цахим хөгжил, харилцаа холбооны яамыг байгуулсан. Яамдын төсөв 50 гаруй тэрбум төгрөгөөр батлагдсан ч өнөөдрийг хүртэл хагас жилийн хугацаанд энэ хоёр яам сайдгүй байгаа. Яагаад сайдыг нь томилохгүй байгааг мэдэхгүй байна. Бидний таамаглаж байгаагаар яамдын сайдаар заавал нэг УИХ-ын гишүүн нь томилогдох гээд тохиролцон эсвэл хүлээж байгаа гэж харж байна. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт яригдаж байгаа. Гэхдээ МАН давхар дээлтэй сайд нарын тоогоо нэмээд сайдуудаа томилох гээд байна уу эсвэл сайдаар ажиллах чадвартай хүн байхгүй байгаа юм уу гэдгийг гайхаж байна. Өнөөдөр эдийн засаг хүнд инфляи өссөн. УИХ дээр мөнгийг яаж зарцуулах талаар л ярьдаг. Гэтэл өнөөдөр гадаадын хөрөнгө оруулалт, бүс нутгийн хөгжлийн асуудал туйлын чухал байна. Эдийн засаг гэж ярьдаг атлаа яамны сайд нь алга. Сая чуулганы танхимд Монгол Улсын хөгжлийн бодлого төлөвлөлтийг ярихад хариулах хүн хангалтгүй, сайдгүй байна. Тэгэхээр хоёр яамны сайдыг томилооч гэдгийг шаардаж байгаа.

Мөн Цахим хөгжлийн яам Тавдугаар сарын 1-нээс олон чухал хууль хэрэгжиж эхэлсэн. Харин хуулиудын 30 гаруй журам гараагүй" гэв. 


Уг шаардлагад "Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд 2021 оны 11 сарын 12-ны өдрийн хуулиар нэмэлт, өөрчлөлт орж, Засгийн газрын бүтцэд Эдийн засаг хөгжлийн яам /18.3.6/, Цахим хөгжил, харилцаа холбооны яам /18.3.14/-уудыг шинээр бий болгосон.

 Засгийн газрын бүтцэд шинээр орсон энэ хоёр яамдын сайдууд нь улс орны xөгжлийн нэн чуxал бодлогыг xариуцан ажиллаxаар xуульд тусгасан. Туxайлбал, эдийн засаг, хөгжлийн сайд нь үндэсний хөгжлийн бодлого, төлөвлөлтийг улс, салбар хоорондын болон бүс, орон нутгийн хэмжээнд нэгдсэн бодлого, уялдаагаар хангах, зээл, тусламжийн нэгдсэн бодлого, макро эдийн засгийн бодлогын судалгаа, төлөвлөлт, бүсчилсэн хөгжлийн бодлого, эдийн засгийн болон хөгжлийн тэргүүлэх чиглэл, салбарыг тодорхойлж, салбар, дэд бүтцийн зохистой харьцааг тогтоох, төслүүдийн нэгдсэн бодлого, хөрөнгө оруулалтын нэгдсэн бодлого, төлөвлөлт, эдийн засгийн гадаад хамтын ажиллагаа, гадаад, дотоод худалдаа, гадаадын хөрөнгө оруулалтын бодлого, зохицуулалт, бүртгэл, хөнгөн, жижиг, дунд, хүнд болон аж үйлдвэрийн нэгдсэн бодлого, төлөвлөлт, концесс, төр-хувийн хэвшлийн түншлэлийн асуудал, өндөр технологи, үндэсний инновацын тогтолцооны бодлого, төлөвлөлт, чөлөөт бүс, хилийн боомтын хөгжлийн бодлого, төлөвлөлт зэрэг Монгол Улсын xөгжлийн суурь асуудлуудыг хариуцан ажиллаx чуxал үүргийг xуулиар xүлээсэн.

 Монгол улсын эдийн засаг сүүлийн жилүүдэд байнга агшиж байна. Энэ оны  3 сарын байдлаар инфляц 14.4 хувьд хүрлээ. Төлбөрийн тэнцэл гурван сарын байдлаар 952 сая ам.долларын алдагдалтай байна. Он гарсаар гадаад валютын нөөц 1.3 тэрбум ам.доллар-аар буурчээ. Инфляц өндөр байгаа тул  дундаж давхаргын хэрэглээ буурч ядуусын эгнээ тэлэх нэгэн шалтгаан болжээ. Хэт өндөр инфляцтай байхад эдийн засагт өсөлт ирэхгүй.  Үнийн өсөлт богино хугацааных биш, дунд хугацаанд үргэлжлэх төлөвтэй байгааг Азийн Хөгжлийн банк анхааруулсаар байна. Сүүлийн хоёрхон сарын хугацаанд ам.долларын ханш 12-15 хувиар чангарч олдоц нь эрс багасав. Гадны улс орнууд мөнгөний зөөлөн бодлого явуулж бодлогын хүүгээ нэмэгдүүлж эхэлсэнтэй холбоотой гадаад валютын урсгал хөгжингүй орнуудыг чиглэж эхэллээ. Иймээс валютын санхүүжилтийн өртөг өсөж хөгжиж буй орнуудад бага хүүтэй эх үүсвэр хумигдаж байна. Энэ нь импортлогч орны хувьд бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний үнэ цаашид өсөxийн дохио юм.  Иймд нэн эгзэгтэй цаг үед эдийн засгийн суурь бодлогууд xариуцаx тодорxой эзэнгүй байгаад УИX даxь Ардчилсан намын бүлгийн гишүүний xувьд иxээxэн санаа зовниж байна.

 Мөн Цахим хөгжил, харилцаа холбооны сайдын эрxлэx ажлын xүрээнд цахим засаглал, салбарын хөгжлийг мэдээллийн технологиор дэмжих асуудал, бүх нийтийн үйлчилгээний үүргийн талаарх бодлого, зохицуулалт, нийтийн мэдээллийн дэд бүтцийн асуудал, харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын инновацыг хөгжүүлэх асуудал, кибер аюулгүй байдлын бодлого, зохицуулалт, цахим орчинд хүний хувийн мэдээлэл хамгаалах бодлого, зохицуулалт, мэдээллийн технологийн салбарын хүний нөөцийн хөгжил, тогтвортой хөдөлмөр эрхлэлтийг дэмжих асуудлууд орсон байгаа. Төрийг цомxон, зардал багатай болгож, хэмнэлтийн бодлогыг үр дүнтэй хэрэгжүүлэxэд цаxим xөгжил, харилцаа xолбооны сайдын үүрэг нэн тулгамдсан нийгмийн заxиалга болоод байна.

 Түүнчлэн 2022 оны 05 дугаар сарын 01-нээс хэрэгжиж эхэлсэн цахим мэдээлэлтэй холбоотой хуулиудыг дагалдан гараx  журмууд гарахгүй төрийн ажил гацаж, xуулийн хэрэгжилт xангагдаx боломжгүй байдалд ороод байна.

 Иймд Монгол Улсын Ерөнxий сайд Та шинээр Засгийн Газрын бүтэц, бүрэлдэхүүнд оруулсан Засгийн газрын xоёр гишүүн буюу Эдийн засаг хөгжлийн сайд, Цахим хөгжил харилцаа холбооны сайдуудаа нэн даруй томилж, ажилд нь оруулна уу" гэжээ. 

 

 

 

 

 

 

 

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Парис, Токиогийн гайхамшгийг санагдуулам дижитал ертөнц Улаанбаатарын төвд амиллаа 1 цагийн өмнө
Энэ зуны аяллын маршрутад заавал оруулах фестиваль — “ХӨХ БААВГАЙ 2026” 2 цагийн өмнө
Нээлттэй сонгон шалгаруулалтын зар 4 цагийн өмнө
Дулааны тавдугаар цахилгаан станцыг дэд бүтэц бэлэн байршилд барина 7 цагийн өмнө
АТГ-аас мопед, скутерийн хэрэглээг түр зогсоолгов 8 цагийн өмнө
Бурхан Халдун уулын, уулын тэнгэрийг тайх төрийн тахилга болно 8 цагийн өмнө
Нийтийн эзэмшлийн гудамж талбайгаар иргэд аюулгүй зорчих нөхцөл бүрдлээ 9 цагийн өмнө
Бага зэргийн бороо орно 10 цагийн өмнө
DramaX.mn – Үзэх зүйл үргэлж бий 22 цагийн өмнө
Ашигт малтмалын тухай хуульд АМНАТ-ийг ОУ-ын жишигт хүргэж, гацсан төслүүд урагшлах зохицуулалтыг тусгасан Өчигдөр
Эмчийн зөвлөдөг “AiDent” шүдний сойзыг эх орондоо үйлдвэрлэж байна Өчигдөр
Шүдний эмч Б.Батбаяр 857 хүүхдийн шүд эмчилж бэлэг барилаа Өчигдөр
Л.Гантөмөр: Ардын хувьсгалын 70 жилийн ойгоор амжилттай барилдсан ​бөхчүүдэд цолыг нь өгөх хэрэгтэй Өчигдөр
О.Амгаланбаатар: Нэг эрийн гурван наадмаа ирэх наймдугаар сард өөрөө зохион байгуулна Өчигдөр
П.Наранбаяр: Баянзүрх дүүргийн иргэдтэй уулзах гэсэн чинь Засаг дарга нь дүүргийн МАН-ын даргаас зөвшөөрөл ав гэж үүрэгдсэн Өчигдөр
Нийт нутгийн 20 гаруй хувьд бэлчээрийн ургац муу байна Өчигдөр
Зэвсэгт хүчний харьяа цэргийн нэгтгэл, ангиудад аюулгүй байдал, эрсдэлийн иж бүрэн шалгалт хийнэ Өчигдөр
Н.Алтаншагай: Одоо үед нэг эрийн гурван наадам байж болохгүй Өчигдөр
Ноос, арьс шир бэлтгэх үйлдвэрүүд зээл олгохоор боллоо Өчигдөр
Өрхийн эмнэлэгт хийх боломжтой түргэвчилсэн шинжилгээнүүд Өчигдөр