Энэ хавар нийслэлд 288 мянган мод тарина

Л.Бямбажав
2022/05/15

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх газрын доройтол, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг санаачилсан. Ойн тухай хуулийн дагуу хаврын бүх нийтээр мод тарих арга хэмжээг 13 дахь жилдээ “Ногоон хот-Иргэний оролцоо” уриатайгаар зохион байгуулж байна. Энэ хүрээнд өнгөрсөн жил 19 мянга гаруй мод, бут, сөөг тарьж ургуулжээ. Тэгвэл энэ жил нийслэлийн хэмжээнд хаврын мод тарих аяныг тавдугаар сарын 6-20-ны хооронд зохион байгуулж байна.

Өнөөдөр нийслэлийн таван дүүрэгт хаврын мод тарих өдөрлөгийн нээлт болж, нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын албан хаагчид баталсан хуваарь, байршлын дагуу мод тарьж, өмнө нь тарьсан модоо арчилж, усаллаа.

Баянзүрх дүүрэгт л гэхэд энэ сарын 29-нийг хүртэл 162 мянган мод, бут, сөөг тарихаар төлөвлөжээ. Өнөөдрийн хувьд тус дүүрэг дэх Жанжин Д.Сүхбаатарын нэрэмжит цэцэрлэгт хүрээлэнд харьяа хэлтэс, аж ахуйн нэгжүүдийн албан хаагчид болон иргэд  мод тарилаа.

Тарьсан модоо цаашид арчилж, тордох нь ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, ургуулах гол үндэс. Энэ тухайд Баянзүрх дүүргийн Засаг даргын орлогч Г.Жаргалсайхан “Бид мод тариад арчилгааг орхигдуулдаг дутагдал бий. Тиймээс цаашид тарьсан модоо арчилж, ургуулж, хамгаалах тал дээр анхаарч, Баянзүрх эко тохижилт үйлчилгээ ОНӨААТҮГ-ыг байгуулан ажиллаж байна” гэв.

Баянзүрх эко тохижилт үйлчилгээ ОНӨААТҮГ-ын ногоон байгууламжийн ахлах инженер Д.Батцэцэг “Мод тарих нь 20-30 хувийн ажил, үлдсэн 70-80 хувь нь арчилгаа байдаг. Арчилгааны технологи, хэм хэмжээг барьж ажиллавал ургадаггүй мод гэж байхгүй. Жишээ нь, халуун нартай өдөр гэнэт хүйтэн усаар модыг усалж болохгүй. Нар буусан хойно, модны хэмжээнээс хамаарч усыг тохируулдаг технологитой” хэмээв.

Тус дүүргийн 33 дугаар хорооны оршин суугч Ч.Дамиран, Ш.Оюун нар 30 гаруй нэр төрлийн 300 орчим мод, бут тарьж, ургуулжээ. Тэд 40 гаруй жил мод тарьж байгаа бөгөөд “Цөөн ч хамаагүй мод тарьж болно. Хамгийн гол нь тарьчихаад ургуулж, арчлах хэрэгтэй. Модныхоо үндсийг харж сонгох нь зүйтэй. Мод жижиг байсан ч үндэс, хөрс сайн байхад ургадаг юм. Ногоон байгууламждаа анхаарч, байгаль дэлхийгээ хайрлаарай” хэмээн зөвлөлөө.

Хаврын мод тарих өдөрлөгөөр нийслэлийн есөн дүүрэгт нийт 288.107 мод, бут, сөөг тарьж, ургуулах юм. Аяны хүрээнд Экологийн цагдаагийн алба, One life мото клуб хамтран Сэлбэ голын эхэнд 1000 хайлаас мод тарих ажлыг эхлүүлжээ.

Мөн Чингэлтэй дүүргийн барилгачдын талбайд энэ сарын 31-нийг дуустал стандартын шаардлага хангасан мод, сөөгний тарьц, суулгац болон мод тарьж ургуулах талаар мэргэжлийн зөвлөмж, зөвлөгөө өгнө.

НИЙСЛЭЛИЙН СУРГАЛТ, СУДАЛГАА, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 11 минутын өмнө
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 16 цагийн өмнө
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 18 цагийн өмнө
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 18 цагийн өмнө
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 20 цагийн өмнө
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 22 цагийн өмнө
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 22 цагийн өмнө
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 22 цагийн өмнө
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 22 цагийн өмнө
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 23 цагийн өмнө
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ Өчигдөр
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна Өчигдөр
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа Өчигдөр
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив Өчигдөр
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа Өчигдөр
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна 2026/07/21
Зарим нутгаар аадар бороо орно 2026/07/21
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ 2026/07/20
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ 2026/07/20
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ 2026/07/20