Г.Ганболд: ​Ойжуулалтын чиглэлээр идэвхтэй ажиллавал санхүүгийн дэмжлэг, мөнгөн урамшуулал олгоно

Ш.АДЪЯАМАА
2022/05/25

Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өчигдрийн (2022.05.24) хуралдаанаар Засгийн газраас 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдөр өргөн мэдүүлсэн Ойн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн  анхны хэлэлцүүлгийг хийсэн. 

Энэ үеэр УИХ-ын гишүүн Г.Ганболд дараах байр суурийг илэрхийлсэн юм.Тэрбээр "Хуулийн зарим заалтыг тодорхой, хэрэгжих боломжтойгоор боловсруулмаар байна. Ойн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд сумдын ойн асуудал хариуцсан мэргэжилтнийг аймгийн удирдлага, салбарын сайдтай зөвшилцөж томилохоор тусгажээ. Үүнийг өөрчилж орон нутагт томилох эрхийг өгөх нь зөв юм.Ойн нөхөн сэргээлт, мод үржүүлгийн чиглэлээр ажиллагсдад газар эзэмшүүлэх талаар мөн тусгажээ. Энэ заалт бодит амьдрал дээр шууд хэрэгжих боломжгүйг анхаармаар байна.


Ойжуулалтын чиглэлээр идэвхтэй ажиллавал санхүүгийн дэмжлэг, мөнгөн урамшуулал олгохоор заажээ. Хуулийн төслийг дагасан журам боловсруулж бодитой ажил хийхгүй бол иргэдийг горьдоосон асуудал үүснэ" шүү гэв. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
БОУАӨ-ийн сайд Б.Батбаатар орон нутагт ажиллалаа 14 цагийн өмнө
Нархан хотхоноос “Home Plaza” хүртэл 430 метр нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлж, явган хүний замыг өргөтгөн, стандартад нийцүүлнэ 14 цагийн өмнө
Ирэх 7 дугаар сард цаг агаар ямар байх вэ? 16 цагийн өмнө
УИХ дахь АН-ын бүлэг дахин хуралдаж байна 16 цагийн өмнө
Сүүлийн тав хоногт 22 удаагийн ой, хээрийн түймэр бүртгэгдснээс 12 түймрийг бүрэн унтраалаа 16 цагийн өмнө
Хоёр настай хүүхдийг мөргөж, амь насыг нь хохироожээ 17 цагийн өмнө
Батсүмбэр, Батширээт, Ерөө суманд гарсан 4 ойн түймрийг бүрэн унтраалаа 18 цагийн өмнө
Танилц: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь 18 цагийн өмнө
Дүнжингарав худалдааны төвийн авто замын урд эгнээг хааж, шинэчилнэ 18 цагийн өмнө
Зайсангийн зүүн гүүр буюу шинэ гүүрний хөдөлгөөнийг нээлээ 19 цагийн өмнө
Улаанбаатарт бороо орно 19 цагийн өмнө
Монгол улс 3х3 Дэлхийн Аваргын алтан медалийн төлөө тоглоно Өчигдөр
Хэнтий аймгийн Батширээт суманд гарсан түймрийг бүрэн унтраажээ Өчигдөр
Даншиг наадам үргэлжилж байна Өчигдөр
С.Мөнхчулуун: Оюунлаг Дундговь” хөтөлбөр хэрэгжиж математик, нийгмийн ухаан, физикээр улсдаа тэргүүллээ Өчигдөр
Б.Сарантуяа: Эрэгтэйчүүд даавуу, эмэгтэйчүүд торгон дээл сонгож байна Өчигдөр
Нийслэлд +31 градус дулаан байна Өчигдөр
Дөрвөн уулын тахилга боллоо 2025/06/28
Өвөрхангай, Багануур дүүрэгт амжилттай барилдсан бөхчүүдийн цолыг хүчингүйд тооцно 2025/06/28
Эхнэрээ хутгалж, амь насыг нь хөнөөжээ 2025/06/28