Д.Өнөрболор : ЗГ ​улсын хөгжлийг ухраах хууль оруулж ирлээ, хуулийн төслийн ажлын хэсгийг би өөрөө ахалъя

Л.Бямбажав
2022/06/03

УИХ-ын чуулганы \2022.06.03\-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Хэлэлцэж буй хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Өнөрболор Засгийн газраас оруулж ирсэн Төр, хувийн хэвшлийн түншлэлийн хуулийг сайжруулах шаардлагатайг санууллаа.

 Тэрбээр "Энэ хуулийн төсөл нийгмийн бүхий л салбарт үйлчлэх чухал хууль. УИХ-д бэлтгүүлэх үүрэг бүхий ажлын хэсгийг УИХ-ын даргын захирамжаар байгуулах саналтай байна.Миний бие хуулийн төслийг боловсруулах ажлын хэсгийг ахалж байсны хувьд мөн үргэлжлүүлэн ахалж ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлье. Ингэснээр цаг хугацаа хэмнэнэ. 


Төр хувийн хэвшлийн түншлэлийн хуулийн төслийг Засгийн газраас оруулж ирсэн хувилбараар нь би дэмжихгүй гэж хэлэхэд Сангийн сайд хатуурхсан байдалтай хандаж байна. Хэрэв Сангийн сайд аа, та энэ хувилбараар нь хуулийг батлуулахаар зорьж байгаа бол Монгол Улсын хөгжлийг ухраасан шийдэл болсон шүү гэдгийг анхааруулж хэлье. Хуулийн төслийг би сайжруулахыг төлөө хандаж байгаа болохоос биш дэмжихгүй байгаа зүйл огтхон ч биш. Харин Сангийн сайд таны ирээдүйд өлзийтэй гэж бодож байна. Төр, хувийн хэвшлийн түншлэлийг таны тайлбарлаж байгаа шиг нийгмийн дэд бүтэц, үйлчилгээнд чиглэсэн үйл ажиллагаагаар хязгаарлах ёсгүй" гэлээ. 




0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 8 минутын өмнө
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 16 цагийн өмнө
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 18 цагийн өмнө
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 18 цагийн өмнө
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 20 цагийн өмнө
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 21 цагийн өмнө
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 22 цагийн өмнө
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 22 цагийн өмнө
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 22 цагийн өмнө
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 23 цагийн өмнө
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ Өчигдөр
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна Өчигдөр
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа Өчигдөр
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив Өчигдөр
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа Өчигдөр
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна 2026/07/21
Зарим нутгаар аадар бороо орно 2026/07/21
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ 2026/07/20
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ 2026/07/20
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ 2026/07/20