С.Одонтуяа: Хууль зөрчиж барьсан дарга нарынхаа хаусыг буулгаж чадахгүй байж шавар гэрүүдийг буулгасан нь шударга бус

Л.Бямбажав
2022/06/08

Богдхан уулын Баруун ширээт, Зүүн ширээт рүү гарах замд Дугуй цагаан орчимд байрласан шавар гэрүүд олон жилийн нар салхинд гандаж гундаж, өнгө үзэмжгүй болсон гэх шалтгаанаар нийслэлийн Засаг даргын захирамжаар албадан буулгасан. Ингэхдээ тус газарт үйл ажиллагаа явуулж байсан Богдхан амралтын баазад урьдчилан мэдэгдэлгүйгээр албадан буулгасан асуудлаар шүүхэд хандаад байгаа билээ. Монгол Улсын Үндсэн хуульд "Бусдын өмчийг хамгаална" гэж заасан атал төрийн байгууллага нь ийн хандсанд шүүмжлэлтэй хандаж буй. 

Тиймээс уг асуудлын хүрээнд УИХ-ын гишүүн С.Одонтуяагийн байр суурийг тодрууллаа. 


Тэрбээр  "Тухайн асуудлын нарийн дарааллыг нь мэдэхгүй. Ер  нь бол Богдхан ууланд олгогдсон нийт газрууд аялал жуулчлалын зориулалтаар олгогдсон. Тухайн ААН-ийн хувьд аминдаа л зориулалтын дагуу үйл ажиллагаа явуулах гээд хичээж байна шүү дээ. Гэтэл эргэн тойрны бүх хаус, орон сууцууд бүгд хууль бусаар баригдсан болж таарч байна. Анх бүгд л аялал жуулчлалын нэрээр газар авсан. Тиймээс асуудлыг эндээс эхлэн ярих хэрэгтэй. Сүүлийн 10 жилийн эдийн засгийн нөхцөл байдлыг шинжлээд үзэхэд, хувийн өмчийн оролцоо улам бүр багассан байна. Энэ нь юуг харуулж байна  вэ гэхээр хувийн өмч рүү халддаг асуудал хэрээс хэтэрч байгаагийн тод жишээ. Уул уурхайн орд, үйлдвэр завод байсан ч шүүхийн шийдвэргүй очоод булаагаад авчихдаг. Уг нь шүүх эцсийн шийдвэр гаргана гээд бид хууль дүрэмдээ заачихсан. Шүүхийн шийдвэр гараагүй байхад хүний хувийн өмчид халддаг үйлдлээ зогсоох хэрэгтэй. Тухайн хүмүүс зөрчилтэй байсан уу, гэрүүд өнгө үзэмжгүй байсан уу гэдэг шалтгаанаар нураах нь бол дараагийн асуудал.

Аялал жуулчлалын зориулалтаар бүгд зөвшөөрөл авсан дарга нар нь тэнд хаус барьчихаад тэр нь өнгө үзэмжтэй учраас байж болно гэдэг ойлголт байж болохгүй. Бүх юм хуулийн дагуу л явах ёстой.

Хувийн өмчид бид маш хүндэтгэлтэй хандаж байх ёстой. Өнөөдөр хүмүүс бизнес хийх сонирхолгүй боллоо. Цалин аваад нийгмийн даатгал төлөх сонирхолгүй болчихсон. Хувийн хэвшлийг дээрэмддэг үйлдлийг Ардчилсан нам, ардчилсан үзэлтэй хүн бүр эсэргүүцэх ёстой. Ийм юм ерөөсөө байж болохгүй. Хүний эрх, эрх чөлөө, хувийн өмчийг дээдлэх нийгэм байх ёстой. Хувийн хэвшлийнхэн  баялаг бүтээгчид” гэлээ. 



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 1 цагийн өмнө
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 17 цагийн өмнө
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 19 цагийн өмнө
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 19 цагийн өмнө
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 21 цагийн өмнө
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 22 цагийн өмнө
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 23 цагийн өмнө
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 23 цагийн өмнө
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 23 цагийн өмнө
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална Өчигдөр
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ Өчигдөр
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна Өчигдөр
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа Өчигдөр
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив Өчигдөр
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа Өчигдөр
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна 2026/07/21
Зарим нутгаар аадар бороо орно 2026/07/21
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ 2026/07/20
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ 2026/07/20
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ 2026/07/20