Б.Жавхлан: ОХУ-аас авдаг шатахууныхаа хэмжээг нэмэгдүүлж дайныг санхүүжүүлэхгүй

Л.Бямбажав
2022/07/08

УИХ-ын хаврын чуулган завсарлахаасаа өмнө Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх нь зүйтэй гэж гишүүдийн олонх үзсэн. 

Уг хуулиар хамтын ажиллагааны хүрээнд ОХУ-ын “Роснефьт аэро” компаниас онгоцны түлшийг дэлхийн зах зээлийн үнээс 265 ам.доллараар хямдруулж авах, зуучлалын хөлс болох 145 ам.долларыг хасуулж, нийтдээ 410 ам.доллараар 2023 оны тавдугаар сар хүртэл түлшийг хямдруулж авах хэлцлийг хийжээ. 

 Мөн манай талд онгоцны түлш авах оролцогч нь төрийн өмчийн компани болох юм. Агаарын тээврийн компаниудын авах түлш хямдарснаар нийслэгийн тийзний үнэ 10-15 хувь буурах хямдрах боломжтой аж. 

Уг төслийг хэлэлцэх үеэр Сангийн сайд Б.Жавхлан дараах байр суурийг илэрхийлсэн. 

Тэрбээр  "Монгол Улс шатахуун зарцуулдаг машин, онгоцтой болсон цагаас хойш шатахууныхаа хэрэглээгээр нэг улсаас хамааралтай байж ирсэн. Одоо ч хамааралтай байгаа. Цаашдаа ч хэдэн жилдээ хамааралтай байна. Дорноговийнхоо газрын тосны үйлдвэрийн бушуухан ашиглалтад оруулах хэрэгтэй байгаа. Тэр болтол бид тэсч гарах хэрэгтэй. Ялангуяа ковидын араас  дайны хүнд нөхцөл байдал үүссэн. Хоёр хөршийн нэг нь ковидтой, нөгөө нь хоригтой байгаа нь манай улсад шууд бусаар биш бүр шууд нөлөөлж байгаа хүнд үед бид шатахууны үнийн нэмэгдлийг тогтоон барих бүх арга хэмжээг хэрэглэж байгаа. 

ОХУ-аас шатахуун, газны хэрэглээгээрээ шууд  хамааралтай нэлээд хэдэн улс бий. ОХУ-д хориг тавьж байгаа улс орнууд ОХУ-ыг эдгээр оронтойгоо ямар нэгэн саадгүй худалдаа хийх эрхийг нь хязгаарлаагүй. Хүндэтгэлтэй хандаж үүнийг  нь хоригтоо оруулахгүй гэдгээ мэдэгдсэн. Үүний дагуу манай улс ОХУ-тай ямар нэгэн төлбөр тооцоо хийхэд саадгүй байгаа.  Гэхдээ бид ОХУ-аас авдаг шатахууныхаа хэмжээг нэмэгдүүлж дайныг санхүүжүүлэхгүй, авдаг хэрэглээгээ л авна.Үнэ бууруулах арга хэмжээ байгаа бол түүнийгээ авч хэрэгжүүлэх ёстой. 

Өнөөдөр манай улс ОХУ-ын өөрийнх нь дотооддоо зарж байгаа шатахууны жижиглэнгийн үнээс хямдхан үнээр шатахуун хэрэглэж байгаа. ОХУ ч гэсэн дотроо улс төртэй. Бидэнд бас зовлонгоо ярьж байна лээ. ОХУ дотор юу болж байгаа вэ гэхээр "Бид Монголд шатахуун нийлүүлдэг. Гэтэл тэд биднээс хямдхан шатахуун хэрэглэж байна. Энэ чинь ямар учиртай юм бэ" гээд ярьж байна. Тийм учраас  уг хуулийн төслийг баталснаар онгоцны шатахуун тонн тутамдаа 410 ам.доллароор хямдрах боломжтой" гэжээ.


23
angry
0
care
17
haha
25
liked
5
love
9
sad
8
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 3 цагийн өмнө
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 19 цагийн өмнө
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 21 цагийн өмнө
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 21 цагийн өмнө
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 23 цагийн өмнө
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ Өчигдөр
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ Өчигдөр
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ Өчигдөр
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо Өчигдөр
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална Өчигдөр
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ Өчигдөр
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна Өчигдөр
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа Өчигдөр
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 2026/07/21
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 2026/07/21
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна 2026/07/21
Зарим нутгаар аадар бороо орно 2026/07/21
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ 2026/07/20
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ 2026/07/20
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ 2026/07/20