Ая тухтай наадахад анхаарах зүйлсийг албаныхан санууллаа

Ш.АДЪЯАМАА
2022/07/08

Үндэсний их баяр наадмын амралтын өдрүүд маргаашаас эхэлнэ. Олон хоног үргэлжлэх амралтын өдрүүдийг аюул осолгүй, ая тухтай, амар тайван өнгөрүүлэхийн тулд мэргэжлийн байгууллагууд хэрхэн ажиллах хийгээд иргэд юунд анхаарах тухай мэдээллийг өглөө. Хэвлэлийн хуралд Нийслэлийн Онцгой байдлын газар /НОБГ/-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга Г.Нэргүй, Нийслэлийн Эрүүл мэндийн газар /НЭМГ/-ын дарга Б.Бямбадорж, Нийслэлийн Цагдаагийн удирдах газар /НЦУГ/-ын хэлтсийн дарга Б.Батзориг нар оролцлоо.

ЗОРИУЛАЛТЫН БУС ЗАВЬ, ГУДАС, АВТОМАШИНЫ ДУГУЙН ХАЙМАР АШИГЛАН СЭЛЭХ НЬ ЭРСДЭЛТЭЙ

НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга Г.Нэргүй дараах мэдээллийг өглөө.

Нийслэлийн хэмжээнд 2022 оны эхний хагас жилийн байдлаар 1154 удаагийн аюулт үзэгдэл, техникийн холбогдолтой ослын дуудлага мэдээллээр алба хаагчид үүрэг гүйцэтгэсэн. Энэ нь өмнөх оныхоос 10 хувиар нэмэгдсэн. Нийт дуудлага мэдээллийн 1085 буюу 94 хувийг объектын гал түймэр, тав буюу 0.4 хувийг ой хээрийн түймэр, 64 буюу 5.6 хувийг аврах ажиллагааны дуудлага эзэлж байна. Энэ хугацаанд аюулт үзэгдэл, ослоос 1420 иргэний амь нас, эрүүл мэнд, 48 тэрбум 545 сая төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгааллаа. Баяр наадмын амралт олон хоног үргэлжилж байгаатай холбоотойгоор Нийслэлийн Засаг дарга бөгөөд Онцгой комиссын дарга Д.Сумъяабазар нийслэлийн нутаг дэвсгэрт тохиолдож болзошгүй гамшгаас урьдчилан сэргийлэх, бэлтгэл бэлэн байдлыг хангах чиглэлээр нийслэл, дүүргийн Онцгой комиссын гишүүд болон гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн ангиудад бэлтгэл, бэлэн байдлаа хангаж ажиллахыг үүрэг болгосон. Байгууллага дээр жижүүр ажиллуулах, гамшиг ослын үед ажиллах аврах бүлгийг томилох, утсаа 24 цагийн турш нээлттэй байлгах үүрэг өгсөн.

Нийслэлийн Засаг даргын 2022 оны Үер, усны ослын аюулаас урьдчилан сэргийлэх талаар авах зарим арга хэмжээний тухай А/778 дугаар захирамжийг хэрэгжүүлж, Туул, Тэрэлж, Хэрлэн голд завьт болон хөдөлгөөнт явган эргүүлийг 10:00-20:00 цагуудад 180 км газарт үүрэг гүйцэтгэж байна. Үүний үр дүнд Онцгой байдлын газрын алба хаагчид усанд осолдож, живж байсан 36 иргэний амийг авран хамгаалсны дээр усанд осолдсон 10 хүний цогцсыг цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн.  Онцгой байдлын газраас усны ослын тоо, хохирлыг бууруулах, иргэдийг урьдчилан сэргийлэх, аюулгүй байдлаа хангах, мэдлэг мэдээллээр хангах зорилгоор “Анхаарахад л болно” нөлөөллийн аяныг хэрэгжүүлэн ажиллаж байна. Аяны хүрээнд гол, усны аюул ослоос урьдчилан сэргийлэхэд онцгойлон анхаарч байна гэлээ.

Иргэд гол, мөрөн, нуур, тогтоол усны орчимд амрах, зугаалах үедээ бага насны хүүхдэд тавих хараа хяналтаа сайжруулахыг НОБГ-аас онцгойлон анхаарууллаа. Монгол Улсын Шадар сайдын баталсан “Үер, уснаас үрсээ хамгаалъя” аяны хүрээнд мэргэжлийн байгууллагууд хамтран гол, нуурын завьт болон эрэг дагуу хөдөлгөөнт эргүүл, хяналт шалгалтыг тогтмол зохион байгуулж, иргэдэд сэрэмжлүүлэг мэдээлэл хүргэх, аюулгүй байдлыг хангуулж, гол, нуур, тогтоол усанд зориулалтын бус хийлдэг завь, гудас, автомашины дугуйн дотуур хаймар ашиглахгүй байх талаар сэрэмжлүүлэг өгч, иргэд олноор цуглардаг гол дагуу эрсдэл бүхий газруудад усанд осолдохоос урьдчилан сэргийлэх, анхааруулах самбарыг шинэчлэн байрлуулж буй юм.

Цагдаагийн байдлаас өгсөн мэдээллээр иргэд олуулаа аялж зугаалах үедээ усанд эрдэх, архи, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ усанд орсноос эрсдэл үүсдэг аж. Мөн хүүхдэд тавих хараа хяналтыг сулруулснаас тогтоол ус болон Туул голын салбарт усанд орж, усанд осолдсон тохиолдол гарсан байна. Тиймээс иргэд голын эргээс 50 метрийн зайтай буудаллах, баталгаат зам, гүүр, гарц, гармаар гарч занших, хайртай дотно хүмүүсээ эрсдэлээс хамгаалж байхыг онцлон  сануулж байна. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Дэлхийн аваргын мөнгөн медальт багийг Ч.Ундрам сайд хүлээн авна 13 цагийн өмнө
Үндэсний өв соёлоо тээж, зодог өмссөн бүхэн жудаг суудаг 14 цагийн өмнө
СХД-н ИТХ-ын дарга Б.Золбоо автомашин гардууллаа 16 цагийн өмнө
Унадаг дугуй хулгайлж зардаг бүлэг этгээдүүдийг илрүүлжээ 16 цагийн өмнө
Баярын амралт амралтын өдөртэй давхацвал нөхөж амрах хуулийн төслийг дэмжлээ 16 цагийн өмнө
Г.Занданшатар: Төрийн зарим чиг үүргийг хувийн хэвшилд шилжүүлснээр хүнд суртал буурна 17 цагийн өмнө
Худалдагч эмэгтэй нүдэндээ гуурс тавиулна 17 цагийн өмнө
Танилц: Төрийн гурван өндөрлөгийн ХОМ 19 цагийн өмнө
Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 11016-д хүрлээ 19 цагийн өмнө
АНХААРУУЛГА: Тэрэлж, Туул зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрөөс 5-60 см нэмэгджээ 19 цагийн өмнө
Сэлэнгэ аймагт гарсан 3 түймрийг цурамд оруулж, 1 түймрийг унтраахаар ажиллаж байна 21 цагийн өмнө
Наадмыг зохион байгуулахдаа сүүлийн үеийн техник, технологийн дэвшил дрон зэргийг ашиглана 21 цагийн өмнө
​Өнгөрөгч амралтын өдрүүдэд хүний амь нас хохироосон гэх хоёр дуудлага иржээ 22 цагийн өмнө
​ ЭЗБХ: “Алт -3” аяныг хэрэгжүүлж, хянан шалгах түр хороо байгуулахыг дэмжив 23 цагийн өмнө
Ахмад настанд хөнгөлөлттэй үнээр үйлчилэх амралт, сувиллын жагсаалт гарлаа Өчигдөр
Улаанбаатарт 31 градус дулаан байна Өчигдөр
БОУАӨ-ийн сайд Б.Батбаатар орон нутагт ажиллалаа Өчигдөр
Нархан хотхоноос “Home Plaza” хүртэл 430 метр нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлж, явган хүний замыг өргөтгөн, стандартад нийцүүлнэ Өчигдөр
Ирэх 7 дугаар сард цаг агаар ямар байх вэ? Өчигдөр
УИХ дахь АН-ын бүлэг дахин хуралдаж байна Өчигдөр