Шинэ сайд нараас хамгийн их хөрөнгөтэй нь Н.Учрал бол удаах нь Ж.Ганбаатар

O.Аззаяа
2022/08/30

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн танхимд ажиллах шинэ сайд нар өнөөдөр тангаргаа өргөж ажилдаа орлоо. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хүрээнд давхар дээлтэй 10 орчим сайд шинээр томилогдож Монгол улсын түүхэнд хамгийн олон сайдтай танхим бүрдээд байна.

Тэгвэл шинэ сайд нар АТГ-т хөрөнгө орлогоо дараах байдлаар мэдүүлж байжээ. Шинэ сайд нараас хамгийн их хөрөнгө орлоготой  Цахим хөгжил харилцаа холбооны сайд Н.Учрал бөгөөд өөрийн орлогоо 803 сая гэж мэдүүлсэн байна. Харин түүний гэр бүлийн орлого 196 сая төгрөг бол, 3,5 тэрбумын гурван орон сууцтай. Мөн 680 сая төгрөгийн дөрвөн машинтай гэж мэдүүлжээ.

Харин хөрөнгө, орлогоороо удаалж байгаа шинэ сайд бол Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар. Тэрээр өөрийн орлогоо 187 сая төгрөг, гэр бүлийн орлого 384 сая гэж мэдүүлсэн байна. 1.1 тэрбумын үнэ бүхий гурван орон сууцтай. 530 сая төгрөгийн 3 машинтай гэжээ.

Түүний дараа Хүнс, хөдөө аж ахуйн сайдаар томилогдсон Х.Болорчулуун орж байна. Тэрээр өөрийн орлогоо 58 сая төгрөг, гэр бүлийн орлого 295 сая төгрөг хэмээн мэдүүлжээ. Харин гурван автомашинтай гэсэн байна.

Ингээд давхар дээлтэй шинэ сайд нарын ХОМ-ийг товч хүргэе.

Нийслэл хот, түгжрэлийг бууруулах асуудал хариуцсан сайд Ж.Сүхбаатар  өөрийн орлого 49 сая гэр бүлийн орлого 75 сая төгрөг

Спорт, олимпизм хариуцсан сайд Б.Бат-Эрдэнэ өөрийн орлого 45 сая 770 мянга, гэр бүлийн орлого 21 сая 854 мянган төгрөг

Зам тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт өөрийн орлого 43 сая, гэр бүлийн орлого 501 сая төгрөг

Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн өөрийн орлого 43 сая, гэр бүлийн орлого 71 сая төгрөг гэж 2021 онд АТГ-т өгсөн Хөрөнгө орлогын мэдүүлэгтээ тусгажээ.

Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Д.Сарангэрэл өөрийн орлого 39 сая төгрөг, гэр бүлийн орлого гурван тэрбум 119 сая төгрөг

Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар өөрийн орлого 42 сая 378 мянга, гэр бүлийн орлого 115 сая 531 мянга 


18
angry
0
care
6
haha
2
liked
2
love
3
sad
2
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 4 цагийн өмнө
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 6 цагийн өмнө
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 6 цагийн өмнө
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 8 цагийн өмнө
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 10 цагийн өмнө
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 10 цагийн өмнө
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 10 цагийн өмнө
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 10 цагийн өмнө
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 11 цагийн өмнө
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ Өчигдөр
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна Өчигдөр
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа Өчигдөр
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив Өчигдөр
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа Өчигдөр
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна Өчигдөр
Зарим нутгаар аадар бороо орно Өчигдөр
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ 2026/07/20
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ 2026/07/20
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ 2026/07/20
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав 2026/07/20