Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав

Б. Пагамдулам
18 цагийн өмнө

Хууль зүй, дотоод хэргийн сайдын өргөтгөсөн ээлжит бус шуурхай хуралдаанаар телевиз, радио, хэвлэл мэдээлэл, цахим орчин, сошиал сүлжээнд түгээж буй хууль бус, хортой агуулгын нөхцөл байдалд үнэлгээ хийж, төрийн байгууллагуудын хамтын ажиллагааг сайжруулах зорилгоор салбар дундын ажлын хэсэг байгуулахаар шийдвэрлэлээ.

Энэ үеэр ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан “Үндэсний аюулгүй байдал гэдэг нь зөвхөн хил, газар нутгийн асуудал биш. Иргэдийн төрдөө итгэх итгэл, үндэсний үнэт зүйл, хүүхэд залуучуудын хүмүүжил, гэр бүлийн тогтвортой байдал зэрэг нь тусгаар тогтнолын чухал баталгаа юм. Тиймээс мэдээллийн болон цахим орчны аюулгүй байдлыг үндэсний аюулгүй байдлын бодлогын тэргүүлэх чиглэл болгон авч үзэх шаардлагатай” гэдгийг онцоллоо.

Шинээр байгуулагдсан салбар дундын ажлын хэсэг нь хүүхэд, залуучуудыг хортой агуулгаас хамгаалах, үндэсний үнэт зүйл, өв соёл, оюун санааны дархлааг бэхжүүлэх, хүний нэр төр, алдар хүндийг хамгаалах, төрийн байгууллагуудын хамтын ажиллагааг сайжруулах чиглэлээр ажиллах юм.


Харин сайд С.Амарсайхан “Хууль бус агуулгатай тэмцэх нэрийн дор иргэдийн үзэл бодлоо илэрхийлэх эрх, мэдээлэл хайх, хүлээн авах, хэвлэн нийтлэх эрх болон хэвлэл мэдээллийн редакцын хараат бус байдалд халдаж болохгүй. Төрийн зохицуулалт нь үзэл бодлыг хязгаарлах бус, харин хуульд хориглосон үйлдэл, хүүхдийн эрхэд халдсан агуулгыг илрүүлж, таслан зогсоох, хууль зөрчсөн этгээдэд хариуцлага тооцоход чиглэнэ” хэмээн мэдэгдлээ.

Мөн хэрэглэгчийн мэдээллийн аюулгүй байдал, хүүхэд хамгаалал, насны баталгаажуулалт, эцэг эхийн хяналт, цахим платформын хариуцлага болон төрийн байгууллагуудын мэдээлэл солилцоог сайжруулах чиглэлээр хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө боловсруулахаар болсон талаар Хууль зүй, дотоод хэргийн яамнаас мэдээлэв.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ 12 цагийн өмнө
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ 15 цагийн өмнө
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ 17 цагийн өмнө
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав 18 цагийн өмнө
Испанийн шигшээ баг ДАШТ-д хоёр дахь удаагаа түрүүллээ 18 цагийн өмнө
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 18 цагийн өмнө
Усны ослоор 13 хүн амиа алдсаны хоёр нь хүүхэд байжээ 19 цагийн өмнө
Зарим нутгаар бороо орно 21 цагийн өмнө
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуад Монголд ажиллаж байна Өчигдөр
Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ Өчигдөр
Англи Францыг 6:4-өөр хожиж, 60 жилийн дараа ДАШТ-ээс медаль хүртлээ Өчигдөр
ОБЕГ: Наадмын өдрүүдэд 88 иргэнийг үер, усны аюулаас аварсны 35 нь хүүхэд байв Өчигдөр
Дундговьд хонины ноосыг кг-ийг нь 1800-2500 төгрөгөөр худалдан авч байна Өчигдөр
Мацумото-Даланзадгад чиглэлийн анхны олон улсын нислэгээр Японы 80 гаруй жуулчин иржээ Өчигдөр
ЦАГ АГААР: Дуу цахилгаантай аадар бороо орж, үер буух эрсдэлтэй байна Өчигдөр
Завханчууд шинэ цолтнуудаа хүндэтгэн мялаалаа Өчигдөр
Дараах байршлуудад авто замын хөдөлгөөнийг хязгаарлана 2026/07/18
Л.Энх-Амгалан: Дааганаас биш дарвагараасаа унаж үхдэг гэдэг үгийг санаарай залуусаа.. 2026/07/18
Р.Булгамаа: Хууль зүйн ямар хариуцлага хүлээх ёстой вэ гэж олон иргэн асуусан байна? 2026/07/18
Усанд хөвсөн бөмбөгийг авах гэж гол руу ороод амь насаа алджээ 2026/07/18