Өнөөдөр буюу 9-р сарын 28-ны өглөө /үүрээр/ Дорноговь аймгийн Булангийн Шанд өртөөний ойролцоо 17 вагон бүхий галт тэрэг осолдож сүйдсэн байна. Осолдсон галт тэрэгний машинистын биеийн байдал муу байгаа бөгөөд Сайншандын эмнэлэгт хүргэгдсэн гэж эх сурвалж мэдээллээ. Одоо газар дээр нь сэргээн босгох анги, онцгой, цагдаа, тагнуулын нэгдсэн баг гаран ажиллаж байгаа бөгөөд энэ талаар ЗТХЯ аас удахгүй мэдээлэл хийх юм байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна