Тээврийн цагдаагийн албанаас өгч байгаа мэдээллээр энэ оны эхний 9 сарын байдлаар улсын хэмжээнд зам тээврийн ослын улмаас 57 хүүхэд харамсалтайгаар амиа алсан гэлээ. Мөн зам тээврийн ослын улмаас 604 хүүхэд хүнд хөнгөн хэлбэрээр гэмтэж бэртжээ. Тоон үзүүлэлтээс харахад нас барсан хүүхдүүдийн 6 нь нийслэлд бол орон нутагт 51 хүүхдийн амь хохирсон байна. Харин гэмтсэн хүүхэд орон нутагт 255 байгаа бол нийслэлд 349 хүүхэд гэмтэж бэртсэн гэж мэдээллээ. Дийлэнх ослын тохиолдол эцэг эх, асран хамгаалагчийн хайхрамжгүй үйлдлээс болдог гэдгийг албаны хүн хэлж байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна