Б.Жавхлан: Ипотекийн зээл төлөлтийн хугацааг хойшлуулах нь иргэдэд эрсдэлтэй

O.Аззаяа
2022/10/10

Манай улс анх 2013 онд буюу одоогоос 10-аад жилийн өмнө ипотекийн зээл олгож эхэлжээ. Зээл олгож эхэлсэн цагаас хойш анх удаа цар тахлын үеийн эдийн засгийн нөхцөл байдалтай уялдуулж, ипотекийн зээл, зээлийн хүүгийн  эргэн төлөлтийг сүүлийн хоёр жилийн хугацаанд царцаасан. Тиймээс ирэх оны нэгдүгээр сараас эхлээд иргэд авсан зээлийнхээ эргэн төлөлтийг төлж эхлэнэ. Харин эдийн засаг хүнд, иргэдийн амьдрал өдөр ирэх тусам дордож байгаа энэ цаг үед иргэдэд ипотекийн зээлийн эргэн төлөлт санхүүгийн хүнд дарамт болох нь ойлгомжтой. Тэгвэл зээлийн эргэн төлөлтийг дахин хойшлуулах эсэх асуудалд эрх баригч нарын дунд ч олон нийт дунд ч яригдах болсон. Хүлээлт үүсгээд байгаа дээрх асуудалд сангийн сайд Б. Жавхлан дараах байр суурийг илэрхийлж байна. 

Сангийн сайд Б.Жавхлан : Ипотекийн зээл төлөлтийн хугацааг хойшлуулсныг үргэлжлүүлэх нь иргэдэд эрсдэлтэй. Тус зээлийн төлөлтийг хүчингүй болгох биш хойшлуулах боломжийг иргэдэд өгч байгаа. Гэвч хойшлуулах тусам улам хүндрэлтэй байдал бий болж байна. Ипотекийн зээл төлөлтийг хойшлуулах юм бол Цар тахлын хуулийг дахин сунгах нөхцөл үүснэ. Гэхдээ цаг байгаа тул энэ асуудлыг нухацтай авч үзнэ гэлээ.



36
angry
3
care
11
haha
21
liked
5
love
17
sad
14
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 5 цагийн өмнө
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 6 цагийн өмнө
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 7 цагийн өмнө
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 9 цагийн өмнө
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 10 цагийн өмнө
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 10 цагийн өмнө
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 11 цагийн өмнө
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 11 цагийн өмнө
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 11 цагийн өмнө
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ Өчигдөр
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна Өчигдөр
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа Өчигдөр
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив Өчигдөр
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа Өчигдөр
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна Өчигдөр
Зарим нутгаар аадар бороо орно Өчигдөр
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ 2026/07/20
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ 2026/07/20
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ 2026/07/20
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав 2026/07/20