"Өргөө" амаржих газар 2021-2022 онд нэг жилийн дотор 138 хүн ажлаасаа гарсан байна. Эдгээрээс 82 нь ажлын байрны дарамтаас болж өөрийн хүсэлтээр ажлаа орхисон. Улмаар хүний нөөц 30% багассанаас үлдсэн эмч, сувилагч, ажилчдад ажлын ачаалал хэд дахин нэмэгдэж, эмнэлгийн тусламж үйлчилгээ доголлох эрсдэлтэй болоод байгааг Эрүүл Мэндийн Үйлдвэрчний эвлэлээс мэдээллээ.
"Өргөө" амаржих газрын захирал Ж.Энхцэцэгийг ёсзүйн хэд хэдэн алдаа гаргасан гэж аудитын шалгалтаар дүгнэсэн гэв. ЭМҮЭХ-ноос энэ мэт ёс зүйн зөрчил гаргасан эмнэлгийн удирдлагад хариуцлага тооцохыг Эрүүл мэндийн сайдад шаардлаа. Зохих хариуцлага тооцохгүй бол өөрөө огцрох ёстой” гэв.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна