Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн суманд хүлэмжийн цогцолбор парк байгуулагдлаа

O.Аззаяа
2022/10/17

Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сум өнгөрсөн хавар 270 га талбайд төмс хүнсний ногоо тариалсан байна. Зүүнбүрэн сумын хэмжээнд 300 орчим ногоочид 17 төрлийн нарийн ногоо тарьж хураан авдаг байна. Харин УИХ-ын гишүүн Д.Өнөрболорын санаачилгаар Зүүнбүрэн суманд 1 тэрбум төгрөгийн санхүүжилтээр 60 ширхэг бүхий хүлэмжийн аж ахуй үйлдвэрлэл хөгжлийн паркийг Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар байгуулж нээлтээ хийлээ.

Энэхүү хүлэмжийн цогцолборт ажилчдын амралтын байртай, борлуулалтын талбайтай, сургалтын бааз сургууль болгон ашиглах боломжтой, мөн 250-400 ажлын байр шинээр бий болох юм.

Зүүнбүрэн суманд ашиглалтад орж буй Хүлэмжийн аж ахуй үйлдвэрлэл хөгжлийн паркийн бүтээн байгуулалтын нээлтэд Улаанбаатар хотоос Сошиал орчинд идэвхитэй үйл ажиллагаа явуулдаг 20К клубын хамт олон оролцсон юм. Эдгээр залуус тус хүлэмжинд тарьж ургуулсан бүтээгдэхүүнийг брэнд болгох олон нийтэд сурталчилах ажилд дэмжлэг үзүүлэхээр болсон юм. Ийнхүү Зүүнбүрэн сум ил хөрсөнд хүнсний ногоо тариалдаг байсан болхүлэмжинд төрөл бүрийн нарийн ногоо тарьж ургуулж борлуулж ажилтай орлоготой болох боломж нэмэгдэж байна. Мөн УИХ-ын гишүүн Д.Өнөрболорын санаачилгаар хүлэмжинд ногоо үр ашигтай тарих чиглэлд боловсон хүчин бэлтгэхээр БНСУ-ын Инпён мужтай Сэлэнгэ аймагтай хамтран ажиллах санамж бичиг байгуулсан юм.Энэ хүрээнд хөдөө аж ахуй хүлэмжийн чиглэлээр боловсон хүчин бэлтгэх ухаалаг хүлэмжийг нэвтрүүлэх технологийн дэмжлэг үзүүлэх гэх мэт орлоготой тогтвортой ажлын байртай бүтээгдэхүүнийг үндэсний хэмжээнд экспортод гаргахурсгалыг нээх бааз суурь болгон ашиглах юм. Зүүнбүрэн сум Хүнсний ногооны стратегийн сум болногэсэн зорилтыг тавьж ажиллаж, энэ хүрээнд УИХ-ын гишүүн Д.Өнөрболортой хамтран ажиллаж дэмжлэг үзүүлнэ гэдгээ илэрхийллээ


0
angry
1
care
1
haha
4
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 6 цагийн өмнө
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 7 цагийн өмнө
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 7 цагийн өмнө
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 10 цагийн өмнө
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 11 цагийн өмнө
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 11 цагийн өмнө
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 12 цагийн өмнө
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 12 цагийн өмнө
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 12 цагийн өмнө
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ Өчигдөр
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна Өчигдөр
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа Өчигдөр
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив Өчигдөр
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа Өчигдөр
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна Өчигдөр
Зарим нутгаар аадар бороо орно Өчигдөр
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ 2026/07/20
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ 2026/07/20
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ 2026/07/20
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав 2026/07/20