Цар тахлын өмнөх үетэй харьцуулахад 2021 онд төрийн үйлчилгээний хүнд суртал ихэссэн байна

O.Аззаяа
2022/10/23

МҮХАҮТ-аас 2004 оноос хойш хоёр жил тутам явуулж ирсэн, төрийн үйлчилгээний хүнд суртлыг ерөнхий болон нарийвчилсан дэд үзүүлэлтүүдээр бизнес эрхлэгчдээр үнэлүүлэн, цаашид анхаарах сайжруулах асуудлыг тодорхойлдог судалгаа юм. Судалгаагаар бизнес эрхлэгчид 2021 онд цар тахлын өмнөх үетэй харьцуулахад төрийн үйлчилгээний хүнд суртал ихэссэн гэж үзсэн. Төрийн байгууллага хоорондын уялдаа холбоогүй байдал, төрийн үйлчилгээ авахад зарцуулж буй цаг хугацаа ихээхэн хүндрэл учруулж байна гэжээ. Төрийн үйлчилгээний цахим “e-mongolia” нэгдсэн системд бизнес эрхлэгчид уламжлалт үйлчилгээнээс илүү сайн үнэлгээ өгсөн байна.

Судалгааг Улаанбаатар хот, орон нутгийн бизнес эрхлэгчдээс онлайн болон ярилцлагын хэлбэрээр 2021 оны 11 дүгээр сараас эхлэн 2022 оны 1 дүгээр сарыг дуустал явуулж, түүврийн шаардлага хангасан Улаанбаатар хотын 507, 21 аймгийн 244, нийт 751 аж ахуйн нэгжийн судалгааны үр дүнг нэгтгэсэн талаараа МҮХАҮТ-ын Судалгааны институтын дарга О.Түмэн-Амар мэдээлэв.

  • Хүнд суртлын индекс 2021 онд 2.72 үнэлгээтэй гарсан, энэ нь бизнес эрхлэгчид 2018 онтой харьцуулахад төрийн үйлчилгээ авахад хүнд суртал ихэссэн гэж үзэж байна.
  • Ерөнхий үнэлгээний дэд үзүүлэлтүүдээс төрийн албан хаагчийн ёс зүй, харилцаа хандлагын ерөнхий үнэлгээ бусад үзүүлэлтүүдтэй харьцуулахад сайн, харин төрийн байгууллагын ажлын уялдаа холбоо муу байна. Харин нарийвчилсан үнэлгээний дэд үзүүлэлтүүдээс үйлчилгээ авахад зарцуулж буй хугацаа хамгийн их хүндрэл үүсгэж байгаа бол тухайн үйлчилгээтэй холбогдох мэдээллийн ил тод, хүртээмжтэй байдал, албан зардлын хэмжээ дунджаас дээгүүр илүү сайн үнэлгээтэй байна.
  • 2018 онтой харьцуулахад албан хаагч, баримт бичиг, хугацаатай холбогдох үнэлгээ хамгийн их дүнгээр буурсан ба эдгээр үзүүлэлтүүдтэй холбогдох хүндрэл, хүнд суртал илүү ихэссэн, төрийн үйлчилгээний хүнд суртлыг бууруулах чиглэлд бодлого, шийдвэр боловсруулан ажиллахдаа эдгээр үзүүлэлтүүдэд анхаарах шаардлагатай байна.
  • Төрийн үйлчилгээний үндсэн 4 төрлөөс зөвшөөрлийн үйлчилгээ хамгийн бага үнэлгээтэй ба хамгийн их хүнд сурталтай байна. Түүнчлэн хяналт шалгалт явуулах, худалдан авах ажиллагаанд оролцох зэрэг үйлчилгээнүүд дунджаас бага үнэлэгдсэн байна.
  • Бизнес эрхлэгчид төрийн нэг үйлчилгээ авахдаа дунджаар 6 баримт бичиг цуглуулж, 3 албан хаагчтай харьцаж, 13 хоног зарцуулж, 360 мянган төгрөгийн албан зардал гаргаж байна. Харин нийт судалгаанд оролцсон бизнес эрхлэгчдийн 45 хувь нь үйлчилгээ авахдаа албан бус зардал гаргасан ба нэг үйлчилгээ авахад дунджаар 219 мянган төгрөг төлсөн байна.
  • Төрийн байгууллагаас үйлчилгээ авах явцад судалгаанд оролцсон бизнес эрхлэгчдийн 16 хувь ба нийт 94 аж ахуйн нэгж хууль, дүрэм журмын зөрчил гарсан гэж үзсэн ба 3 байгууллага тутмын нэг нь л үйлчилгээтэй холбоотой гомдол гаргасан бол эдгээр гомдлын дөнгөж 8 нь зохих журмын дагуу шийдвэрлэсэн.
  • Судалгаанд оролцсон нийт бизнес эрхлэгчдээс 41 орчим хувь нь төрийн үйлчилгээний “E-mongolia” цахим системийг ашигласан, цахим үйлчилгээ авах системд 3.46 үнэлгээ өгсөн нь төрийн үйлчилгээний дундаж үнэлгээ (3.01), дэд үзүүлэлтүүдээс илүү сайн үнэлгээтэй байна.

0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
66.181.178.176
2024/05/05
0
0
Төрийн хүнд суртал 2016 оноос хойш ихэссэн . Бас данхайсан том бүтэцтэй болсон . Зарим тохиолдолд МАН ын гишүүн биш бол хэн ч биш гэсэн дүрэм үйлчилдэг болсон. Хувийн хэвшилийн нэг хүний ажлын төр 4-5 албан хаагч хийж байдаг . Тэд 5 өдөр холбогдох хүнтэй уулзахаар очиход гадуур ажилтай гээд олддоггүй болсон . Үндсэн дээ 4 ажлын өдөртэй болчихсон юм шиг санагдсан даа .
Хариулах
Шинэ мэдээ
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 6 цагийн өмнө
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 7 цагийн өмнө
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 7 цагийн өмнө
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 10 цагийн өмнө
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 11 цагийн өмнө
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 11 цагийн өмнө
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 12 цагийн өмнө
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 12 цагийн өмнө
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 12 цагийн өмнө
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ Өчигдөр
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна Өчигдөр
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа Өчигдөр
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив Өчигдөр
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа Өчигдөр
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна Өчигдөр
Зарим нутгаар аадар бороо орно Өчигдөр
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ 2026/07/20
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ 2026/07/20
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ 2026/07/20
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав 2026/07/20