Герман улсын Брауншвейг хотноо бүжгийн спортын латин болон стандарт хамтлаг бүжгийн ДАШТ болж өнгөрлөө. Монгол Улсаа төлөөлөн латин бүжгийн төрөлд “Хатантуул”, стандарт бүжгийн төрөлд “Moon Dance”, “Star” зэрэг хамтлагууд оролцов. Үүнээс стандарт бүжгийн төрөлд “Moon Dance” хамтлаг хоёрдугаар байр эзэлж, дэлхийн аваргын мөнгөн медалийн эзэд болсон юм. Тэд өчигдөр эх орондоо ирлээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна