Аравдугаар сарын 13-22-ны өдрүүдэд 9 хоногийн турш Индонезийн Бали хотод Ази тивийн аварга шалгаруулах өсвөрийн шатарчдын тэмцээн амжилттай болж өчигдөр өндөрлөлөө.
Тус тэмцээнд Ази тивийн 20 орны 462 өсвөрийн шатарчид ур чадвар, бүтээлч чадвар, тэсвэр тэвчээрээрээ өрсөлдөж тивийн аваргуудаа тодруулсан ба манай улсаас Монголын шатрын холбооны ерөнхийлөгч Э.Гурванбаатар, Монголын шатрын холбооны удирдах зөвлөлийн нарийн бичгийн дарга Ч.Баттүвшин нараар удирдуулсан 36 өсвөрийн тамирчин, дасгалжуулагч болон эцэг эх, асран хамгаалагч, дагалдан явсан 23, нийт 61 хүний өргөн бүрэлдэхүүнтэйгээр өндөр амжилттай оролцсон аж.
Монгол Улсын тамирчид хувийн дүнгээр 8 медаль, багийн төрөлд 17 медаль нийт 25 медаль хүртэж чамлахааргүй амжилттайгаар тивийнхээ аварга шалгаруулах тэмцээнийг өндөрлүүлсэн юм.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна