Агаарын бохирдлоос үүдэлтэй Монголын хүүхдүүдийн өвчлөл, эрүүл мэндийн асуудлыг шийдвэрлэх БНСУ-ын судалгааны баг ирнэ

Л.Бямбажав
2022/10/28

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Бүгд Найрамдах Солонгос Улсад хийж буй ажлын айлчлалынхаа үеэр тус улсын Үндэсний Ассамблейн дэд дарга, хатагтай Ким Ён Жү-тэй уулзлаа.

Хатагтай Ким Ён Жү өмнө нь БНСУ-ын Хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн сайдаар ажиллаж байхдаа монголын эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлт, түүнд чиглэсэн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, эмэгтэйчүүдийн манлайллыг дэмжих чиглэлээр идэвх санаачилгатай ажиллаж байсан төрийн зүтгэлтэн юм. Тиймээс Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Монгол Улс болон бүс нутгийн гадаад харилцаа, хамтын ажиллагааг олон талт чиглэлээр өргөжүүлэхийн төлөөх үйл ажиллагааг нь өндрөөр үнэлдгээ тэмдэглээд, хоёр улсын парламент хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэхэд цаашид ч чухал хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ.

Тэрбээр, хоёр орны харилцааг өргөжүүлэн хөгжүүлэх, хамтын ажиллагааны эрх зүйн орчин, парламентын ардчиллыг бэхжүүлэхэд хууль тогтоох дээд байгууллага хоорондын хамтын ажиллагаа чухал үүрэг гүйцэтгэсээр ирснийг онцлов.

Бүгд Найрамдах Солонгос Улсын Үндэсний Ассамблейн дэд дарга, хатагтай Ким Ён Жү Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарыг тус улсад тавтай зочлохыг хүсээд, хоёр улсын найрсаг харилцаа улам батжин бэхжиж байгаад баяртай буйгаа илэрхийллээ.

Тэрбээр хоёр улсын харилцааг өргөжүүлэн бэхжүүлэхэд парламентын бүлэг хоорондын хамтын ажиллагааны манлайлал чухал үүрэг гүйцэтгэнэ гэдгийг тэмдэглээд, “Бусан-2030” дэлхийн ЭКСПО-г олон улсад сурталчлан таниулахад дэмжиж ажиллахыг УИХ-ын даргаас хүслээ.

Хатагтай Ким Ён Жү хоёр улсын хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн зарим төсөл, хөтөлбөрийн талаар мэдээлэл өглөө. Тухайлбал, “Агаарын бохирдлоос үүдэлтэй Монголын эмзэг бүлгийн хүүхдүүдийн өвчлөл, эрүүл мэндийн асуудлыг шийдвэрлэх нь” төслийг хэрэгжүүлэх гэж байгаа юм байна. Төслийн хүрээнд өнгөрөгч есдүгээр сард БНСУ-ын Үндэсний ассамблейд олон нийтийн хэлэлцүүлэг зохион байгуулж, төслийн судалгааны багийг байгуулсан байна. Судалгааны баг ойрын үед Монгол Улсад ажиллахаар болжээ.

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Монгол Улс, Монголын ард түмнийг гэсэн чин сэтгэлээр, чухал асуудлуудыг шийдвэрлэхийн төлөө хичээн чармайж байгаад хатагтай Ким Ён Жү-д Улсын Их Хурлын нэрийн өмнөөс болон хувиасаа талархал илэрхийлээд, парламентын зүгээс бүхий л талаар дэмжиж ажиллахаа илэрхийллээ.

Уулзалтын үеэр ногоон эдийн засгийн харилцааг өргөжүүлэх чиглэлээр санал солилцов. Хүлэмжийн хийг бууруулах, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, агаарын бохирдлыг бууруулах арга хэмжээг авч хэрэгжүүлэх чиглэлээр хамтран ажиллах нь бидний дэлхий нийтийн өмнө хүлээсэн үүрэг мөн бөгөөд хоёр талын хамтын ажиллагааг эрчимжүүлэхэд чухал түлхэц болно хэмээн үзэж буйгаа хоёр тал онцоллоо хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.


0
angry
1
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 16 цагийн өмнө
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 17 цагийн өмнө
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 17 цагийн өмнө
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 19 цагийн өмнө
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 21 цагийн өмнө
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 21 цагийн өмнө
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 21 цагийн өмнө
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 22 цагийн өмнө
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 22 цагийн өмнө
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ Өчигдөр
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна Өчигдөр
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа Өчигдөр
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив Өчигдөр
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа Өчигдөр
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна Өчигдөр
Зарим нутгаар аадар бороо орно Өчигдөр
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ 2026/07/20
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ 2026/07/20
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ 2026/07/20
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав 2026/07/20