Х.Ганхуяг: Гандан орчмын айл өрхүүд төвийн шугамд холбогдож хувийн байшиндаа таатай амьдрах нөхцөл бүрдсэн

Ш.АДЪЯАМАА
2022/11/08

Одоогоос 200 гаруй жилийн өмнө буюу 1800-д онд Гандантэгчэнлин хийд байгуулагдаж өдгөө жуулчдыг хамгийн ихээр татдаг газруудын нэг болсон. Гэвч жуулчид зорин ирдэг Гандан орчимд одоог хүртэл нүхэн жорлон үнэртэж, ойр орчмын иргэд төвийн шугам сүлжээнд холбогдож чадалгүй өнөөдрийг хүрч байна. Социалист нийгмийн үед ч тэр ардчиллын 32 жилд ч тэр ажил болоогүй энэ асуудал олон жил яригдсаар ирсэн. 

Тэгвэл дээрх бүсийг шугам сүлжээнд холбох ажлыг 2021 оноос эхлүүлж өнөөдөр бодитоор биеллээ оллоо. Баянгол дүүргийн 16-р хороо, Гандантэгчэнлин хийдийн баруун урд хэсэг Орхоны 2, 3, 4, 5, 6, 7-р гудамж, тус хэсгийн айл өрх Төвийн шугам сүлжээнд холбогдож, дулаан, цэвэр усыг гэртээ хүлээн авч, Нийслэл хотын анхны хувийн орон сууц Хаус хороолол бий болох боломжтой болж байгааг УИХ-ын гишүүн Х. Ганхуяг онцолж байна.


Өнгөрсөн жил Засгийн газар Гандантэгчэнлин хийдийг аялал жуулчлалын бүс болгохоор зарлаж улсын төсөвт шаардлагатай хөрөнгө оруулалтыг тусгуулж чадсан гэдгийг ч хэлсэн юм.

Энэ хүрээнд Гандан орчмын айл өрхүүд хувийн байшиндаа цэвэр бохирын асуудлаа шийдэж, төвийн дулаанд холбогдоод зогсохгүй жижиг дунд үйлдвэрлэл, бизнес эрхлэх боломж нөхцөлийг ч нээж өгчээ. Тус бүсэд оршин сууж байгаа 1700 орчим айл өрхүүд бизнес эрхэлж амьдрах нөхцлөө сайжруулах боломж бүрдлээ.

 


2
angry
0
care
1
haha
1
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Өнөөдөр Алтай, Хангайн уулархаг нутгаар бороо орно 3 минутын өмнө
​ “GS25” сүлжээ дэлгүүр 2497 ажилчдынхаа дунд “Rise Together 2025” уралдааныг зохион байгуулжээ 13 цагийн өмнө
Энхтайваны өргөн чөлөөний хэсэгчилсэн засварын хүрээнд өнөөдрөөс зам хаана 18 цагийн өмнө
Пи Си Молл ХХК "ТОП 100 аж ахуйн нэгж"-ийн дахин шалгарлаа 18 цагийн өмнө
Толгойтын спорт цогцолборын барилгын ажил 75 хувьтай байна 18 цагийн өмнө
​“Нэткапитал Финанс Корпораци” Монгол Улсын ТОП 100 ААН‑ийн нэгээр шалгарч, салбартаа тэргүүллээ 19 цагийн өмнө
Ерөө голд нэг иргэн живж, амиа алджээ 20 цагийн өмнө
ТБХ:Монгол Улсын 2025 оны төсвийн тодотголын төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийлээ 21 цагийн өмнө
Улаанбурхан өвчний тохиолдол 14 мянгыг давжээ 21 цагийн өмнө
Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүллээ 21 цагийн өмнө
​Алдарт Yoshinoya сүлжээ тав дахь салбараа ITC төвд нээлээ 22 цагийн өмнө
Ц.Оюунсүрэн: Миний хань О.Гантулга, дүү Ц.Содномдоржтой улсын наадамд хоёр удаа таарч барилдсан 23 цагийн өмнө
Дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно 23 цагийн өмнө
​ Шинэ хоршоо хөдөлгөөнд хамрагдсан малчид улсын төсөвт 500 гаруй сая төгрөгийн татварын орлого төвлөрүүлсэн байна Өчигдөр
Имарт (Скай Хайпермаркет ХХК) Монгол Улсын ТОП-100 аж ахуйн нэгжээр дахин шалгарлаа Өчигдөр
Элчин сайдын яам, дипломат төлөөлөгчийн газрын байр, түүний ойр орчимд дрон нисгэхийг хориглоно Өчигдөр
Ой, хээрийн гал түймэртэй тэмцэх, шуурхай хариу арга хэмжээ авахад шаардлагатай 6,7 тэрбум төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргана Өчигдөр
“Шунхлай" группийн 8 компани “ТОП-100” ААН-ээр шалгарч өмнөх амжилтаа бататгав Өчигдөр
Т.Аубакир: Тэтгэврийн зээлийг 100 хувь олгох шийдвэрийг өнөөдөр гаргалаа Өчигдөр
Танилц: Үндэсний их баяр наадмын хөтөлбөр Өчигдөр