УУХҮ-ийн сайд Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцлаа

Л.Бямбажав
2022/11/21

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар өнгөрөгч амралтын өдөр  Дарханы төмөрлөгийн үйлдвэр ТӨҮГ-ын Төмөртэйн ил уурхай, Баяжуулах үйлдвэр, Төмөр замын байгууламжийн үйл ажиллагаа, Нойтон баяжуулах үйлдвэр, Цувих цехийн ажлын явцтай танилцлаа.

     Үйлдвэрийн удирдлага шинэчлэгдсэн, мөн Засгийн газрын тогтоолоор Эрдэнэс Монгол компанийн бүрэлдэхүүнд нэгтгэсэн зэрэг өөрчлөлтийн хүрээнд үйл ажиллагаанд эрс шинэчлэл хийх шаардлагатай талаар сайд Ж.Ганбаатар үйлдвэрийн удирдлагуудтай санал солилцож, шаардлагатай арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр болов.

Технологийн хувьд хаягдал төмөр ашигладаг, нөөцийн асуудлаас болж үйлдвэр бүрэн хүчин чадлаараа ажиллахгүй байгааг Ж.Ганбаатар сайд тодотгов. Тэрбээр энэ тухай  "Уг нь бол тус үйлдвэр төмрийн томоохон нөөц бүхий өөрийн ордтой.Ордоо ашиглаж, үйлдвэрлэлээ нэмэгдүүлэх боломж бий. Зах зээл нь ч бэлэн бий. Улсын ганц хүнд үйлдвэрээ өргөжүүлэх, сайжруулж авч явахын төлөө бид тал талаасаа идэвхи гаргаж ажиллах хэрэгтэй" гэдгийг онцоллоо. 



1
angry
0
care
1
haha
0
liked
0
love
1
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Парис, Токиогийн гайхамшгийг санагдуулам дижитал ертөнц Улаанбаатарын төвд амиллаа 3 цагийн өмнө
Энэ зуны аяллын маршрутад заавал оруулах фестиваль — “ХӨХ БААВГАЙ 2026” 4 цагийн өмнө
Нээлттэй сонгон шалгаруулалтын зар 6 цагийн өмнө
Дулааны тавдугаар цахилгаан станцыг дэд бүтэц бэлэн байршилд барина 9 цагийн өмнө
АТГ-аас мопед, скутерийн хэрэглээг түр зогсоолгов 11 цагийн өмнө
Бурхан Халдун уулын, уулын тэнгэрийг тайх төрийн тахилга болно 11 цагийн өмнө
Нийтийн эзэмшлийн гудамж талбайгаар иргэд аюулгүй зорчих нөхцөл бүрдлээ 12 цагийн өмнө
Бага зэргийн бороо орно 12 цагийн өмнө
DramaX.mn – Үзэх зүйл үргэлж бий Өчигдөр
Ашигт малтмалын тухай хуульд АМНАТ-ийг ОУ-ын жишигт хүргэж, гацсан төслүүд урагшлах зохицуулалтыг тусгасан Өчигдөр
Эмчийн зөвлөдөг “AiDent” шүдний сойзыг эх орондоо үйлдвэрлэж байна Өчигдөр
Шүдний эмч Б.Батбаяр 857 хүүхдийн шүд эмчилж бэлэг барилаа Өчигдөр
Л.Гантөмөр: Ардын хувьсгалын 70 жилийн ойгоор амжилттай барилдсан ​бөхчүүдэд цолыг нь өгөх хэрэгтэй Өчигдөр
О.Амгаланбаатар: Нэг эрийн гурван наадмаа ирэх наймдугаар сард өөрөө зохион байгуулна Өчигдөр
П.Наранбаяр: Баянзүрх дүүргийн иргэдтэй уулзах гэсэн чинь Засаг дарга нь дүүргийн МАН-ын даргаас зөвшөөрөл ав гэж үүрэгдсэн Өчигдөр
Нийт нутгийн 20 гаруй хувьд бэлчээрийн ургац муу байна Өчигдөр
Зэвсэгт хүчний харьяа цэргийн нэгтгэл, ангиудад аюулгүй байдал, эрсдэлийн иж бүрэн шалгалт хийнэ Өчигдөр
Н.Алтаншагай: Одоо үед нэг эрийн гурван наадам байж болохгүй Өчигдөр
Ноос, арьс шир бэлтгэх үйлдвэрүүд зээл олгохоор боллоо Өчигдөр
Өрхийн эмнэлэгт хийх боломжтой түргэвчилсэн шинжилгээнүүд Өчигдөр