ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО, ШҮҮХИЙН СУРГАЛТ, СУДАЛГАА, МЭДЭЭЛЛИЙН ХҮРЭЭЛЭНТЭЙ ХАМТАРСАН УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Н.Мижидмаа
2022/05/11

Нийгмийн даатгалын ерөнхий газар, Шүүхийн Сахилгын хороо, Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн хүрээлэн хамтран “Иргэний ажилласан байдлыг тогтоосон шүүхийн зарим шийдвэрүүд” сэдвээр уулзалт-хэлэлцүүлгийг 2022 оны 5 дугаар сарын 10-ны өдөр зохион байгууллаа.

Уулзалтад Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Нийгмийн даатгалын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар, Шүүхийн  Сахилгын хорооны ажлын алба, Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн төлөөлөл, Нийгмийн даатгалын ерөнхий газар, Нийслэл, дүүргийн нийгмийн даатгалын газар, хэлтсийн хяналт шалгалтын байцаагч, мэргэжилтнүүд оролцлоо.


Тус уулзалтаар Нийгмийн даатгалын тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг шалгах явцад иргэний ажилласан байдлыг тогтоосон шүүхийн зарим шийдвэрүүдийн талаар Нийгмийн даатгалын ерөнхий газрын Хяналт шалгалтын газрын дарга Д.Ганзориг болон холбогдох дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн байцаагч, мэргэжилтнүүд мэдээлэл өгч, Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс иргэний ажилласан байдлыг шүүхээс тогтоохтой холбоотой сургалт, контентийг хамтран хийх, Шүүхийн Сахилгын хороо гомдол, мэдээллийн дагуу судлан, шийдвэрлэх боломжтой талаар ярилцаж, цаашид бүх талаар хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлэв.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 14 цагийн өмнө
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 15 цагийн өмнө
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 15 цагийн өмнө
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 17 цагийн өмнө
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 19 цагийн өмнө
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 19 цагийн өмнө
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 19 цагийн өмнө
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 20 цагийн өмнө
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 20 цагийн өмнө
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ Өчигдөр
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна Өчигдөр
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа Өчигдөр
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив Өчигдөр
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа Өчигдөр
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна Өчигдөр
Зарим нутгаар аадар бороо орно Өчигдөр
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ 2026/07/20
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ 2026/07/20
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ 2026/07/20
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав 2026/07/20