Монголбанк: "Капитал"-ын өрөнд хураасан хөрөнгө Монголбанкны эрх бүхий албан тушаалтнуудад хамааралгүй

Л.Бямбажав
2022/12/03

Чуулганы нэгдсэн хуралдааны үеэр УИХ-ын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аюурсайхан Капитал банкны хөрөнгийг Монголбанкны удирдлагууд ашигласан эсэх талаар асуулт тавьж, шалгахыг хүссэн. Энэхүү асуулттай холбогдуулан Монголбанкнаас дараах тодорхой мэдээллийг олон нийтэд нээлттэй хүргэж байна.

Монгол Улсын Их Хурлын 2020 оны 32 тоот тогтоолоор Улсын ерөнхий прокурорын газар, Авлигатай тэмцэх газар,  Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Банкны эрх хүлээн авагч нарын хамтарсан Ажлын хэсэг байгуулж, татан буугдсан Капитал банкны төлбөрт хураагдсан үл хөдлөх эд хөрөнгөөс төрийн хохирлыг барагдуулахыг үүрэг болгосон байдаг. Энэ хүрээнд Капитал банк болон түүний хамаарал бүхий этгээдийн хөрөнгийг Эрүүгийн цагдаагийн албаны санал, прокурорын зөвшөөрлөөр битүүмжлэн хөндлөнгийн үнэлгээний байгууллагаар үнэлүүлж тогтоолгосон бөгөөд эд хөрөнгийг өр төлбөрт тооцон шилжүүлэх, дуудлага худалдаанд оруулах бүрдээ прокурорын зөвшөөрлөөр битүүмжийг чөлөөлөн хохирлыг барагдуулан ажиллаж байна.

Монголбанкны Ерөнхийлөгчийн 2019 оны дөрөвдүгээр сарын 08-ны өдрийн тушаалаар Капитал банкийг албадан татан буулгах ажиллагаа эхэлснээс хойш нийт  335.7 тэрбум төгрөгийн өр төлбөрийг барагдуулсан. Үүнээс төрийн 25 байгууллагын даатгагдсан болон даатгагдаагүй харилцах хадгаламжийг 100.4 тэрбум төгрөгөөр бүрэн барагдуулсан байна. Нийгмийн даатгалын сангийн 104.2 тэрбум төгрөгийн өр төлбөрөөс 9.74 тэрбум төгрөгийг мөнгөн хөрөнгөөр, 30 байршилд 57 ширхэг 25.06 тэрбум төгрөгийн өр төлбөрт хөрөнгө тооцон шилжүүлсэн бол одоо 69.4 тэрбум төгрөгийн үлдэгдэлтэй байна. Ажлын хэсгийн тайланг Монгол Улсын Их Хурлын 2022 оны тавдугаар сарын 13-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцсэн бөгөөд Ажлын хэсэг Нийгмийн даатгалын сан болон Эрүүл мэндийн даатгалын сангийн өр төлбөрийг нэн тэргүүнд барагдуулан ажиллаж байна.

Улсын Их Хурлын гишүүнээс тодруулж буй орон сууц нь Капитал банкны эд хөрөнгө биш бөгөөд Монголбанкны эрх бүхий албан тушаалтнуудад хамааралгүй болно.

Монголбанканд Анод банкны эрх хүлээн авагчаас шилжүүлсэн шаардах эрхийн хүрээнд Замбуулин Виллажийн 3 орон сууцыг газрын хамт өр төлбөрт тооцон шилжүүлэхээр талууд харилцан тохиролцсон боловч Эд хөрөнгийн улсын бүртгэлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.9 дэх хэсэг, 5 дугаар зүйлийн 5.4 дэх хэсэгт заасан Засгийн газрын журам батлагдаагүй байгаатай холбогдуулан тус хөрөнгө нь Монголбанкны өмчлөлд шилжин ирээгүй байгаа. Монголбанкны зүгээс авлагыг бэлэн мөнгөөр төлүүлэхээр тухайн зээлдэгчтэй ажиллаж байгаа болно.


3
angry
0
care
2
haha
0
liked
0
love
2
sad
2
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 15 цагийн өмнө
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 16 цагийн өмнө
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 16 цагийн өмнө
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 18 цагийн өмнө
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 20 цагийн өмнө
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 20 цагийн өмнө
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 21 цагийн өмнө
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 21 цагийн өмнө
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 21 цагийн өмнө
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ Өчигдөр
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна Өчигдөр
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа Өчигдөр
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив Өчигдөр
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа Өчигдөр
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна Өчигдөр
Зарим нутгаар аадар бороо орно Өчигдөр
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ 2026/07/20
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ 2026/07/20
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ 2026/07/20
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав 2026/07/20