“Хавирга” боомтыг нээх асуудлаар БНХАУ-тай хамтарч ажиллах санал тавив

Л.Бямбажав
2022/12/11

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Цай Вэньруйг өчигдөр /2022.12.10-ны өдөр/ хүлээн авч уулзжээ.

Хоёр улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх, тэр дундаа боомтуудын хамтын ажиллагааг бэхжүүлж, сайжруулах асуудлаар тэд санал солилцсон байна. Засгийн газрын шийдвэрийн дагуу Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар Боомтын асуудал эрхэлсэн сайдын ажлыг хавсран гүйцэтгэх болсон.

Тиймээс уулзалтын үеэр Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар хилийн “Хавирга” боомтыг нээх асуудлаар БНХАУ-тай хамтарч ажиллах, энэ хүрээнд цахим хурал зохион байгуулах санал гаргасан аж. Элчин сайд Цай Вэньруй ӨМӨЗО-ы Боомтын хэрэг эрхлэх газарт саналыг уламжилж, хамтарч ажиллахаа илэрхийлсэн байна. Мөн Засгийн газраас гадаадын хөрөнгө оруулагчдын эрхийг хамгаалах чиглэлээр авч буй арга хэмжээнд талархаж байгаагаа илэрхийлээд цаашид БНХАУ-тай хамтран ажиллах бүхий л арга хэмжээнд дэмжлэг үзүүлнэ гэжээ.



2
angry
0
care
1
haha
2
liked
1
love
1
sad
3
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Парис, Токиогийн гайхамшгийг санагдуулам дижитал ертөнц Улаанбаатарын төвд амиллаа 2 цагийн өмнө
Энэ зуны аяллын маршрутад заавал оруулах фестиваль — “ХӨХ БААВГАЙ 2026” 3 цагийн өмнө
Нээлттэй сонгон шалгаруулалтын зар 5 цагийн өмнө
Дулааны тавдугаар цахилгаан станцыг дэд бүтэц бэлэн байршилд барина 8 цагийн өмнө
АТГ-аас мопед, скутерийн хэрэглээг түр зогсоолгов 9 цагийн өмнө
Бурхан Халдун уулын, уулын тэнгэрийг тайх төрийн тахилга болно 9 цагийн өмнө
Нийтийн эзэмшлийн гудамж талбайгаар иргэд аюулгүй зорчих нөхцөл бүрдлээ 10 цагийн өмнө
Бага зэргийн бороо орно 11 цагийн өмнө
DramaX.mn – Үзэх зүйл үргэлж бий 23 цагийн өмнө
Ашигт малтмалын тухай хуульд АМНАТ-ийг ОУ-ын жишигт хүргэж, гацсан төслүүд урагшлах зохицуулалтыг тусгасан Өчигдөр
Эмчийн зөвлөдөг “AiDent” шүдний сойзыг эх орондоо үйлдвэрлэж байна Өчигдөр
Шүдний эмч Б.Батбаяр 857 хүүхдийн шүд эмчилж бэлэг барилаа Өчигдөр
Л.Гантөмөр: Ардын хувьсгалын 70 жилийн ойгоор амжилттай барилдсан ​бөхчүүдэд цолыг нь өгөх хэрэгтэй Өчигдөр
О.Амгаланбаатар: Нэг эрийн гурван наадмаа ирэх наймдугаар сард өөрөө зохион байгуулна Өчигдөр
П.Наранбаяр: Баянзүрх дүүргийн иргэдтэй уулзах гэсэн чинь Засаг дарга нь дүүргийн МАН-ын даргаас зөвшөөрөл ав гэж үүрэгдсэн Өчигдөр
Нийт нутгийн 20 гаруй хувьд бэлчээрийн ургац муу байна Өчигдөр
Зэвсэгт хүчний харьяа цэргийн нэгтгэл, ангиудад аюулгүй байдал, эрсдэлийн иж бүрэн шалгалт хийнэ Өчигдөр
Н.Алтаншагай: Одоо үед нэг эрийн гурван наадам байж болохгүй Өчигдөр
Ноос, арьс шир бэлтгэх үйлдвэрүүд зээл олгохоор боллоо Өчигдөр
Өрхийн эмнэлэгт хийх боломжтой түргэвчилсэн шинжилгээнүүд Өчигдөр