Нүүрсний хулгайн хэргээс үүдэн төрийн өндөр албан тушаалтнууд “Хөнжилдөө хөлөө жийлцэж” эхэллээ. Өчигдөр АТГ-аас тус хэрэгт холбогдуулан нэр нь зарлагдсан 17 хүн эхнээсээ би буруугүй. Тэгж ярих юм бол жинхэнэ хулгайч нар Казахстанд хороолол барьсан, яагаад томчуудыг нь үлдээгээд байгаа юм гэхчлэн бусадтайгаа барьцаж эхэлсэн. Энэ давалгаанд Монгол улсын шадар сайд С.Амарсайхан ч мөн адил нэгдлээ.
Тэрээр өөрийн твиттер хуудсаараа дамжуулан Ипотекийн зээлийн эргэн төлөлтөөс 170 тэрбум төгрөгийг арилжааны банкнуудтай үгсэн хууль бусаар ашиглах, мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн, инфляц , төгрөгийг ханшийг барьж чадаагүй, Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнг огцруулж, хуулийн байгууллага шалгах ёстой гэж мэдэгдлээ.
Шадар сайдын хэлснээр бол тэр мэдсээр байж Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнгийн гэмт үйлдлийг нуун дарагдуулж хаацайлж байсан болж байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна