Англи Францыг 6:4-өөр хожиж, 60 жилийн дараа ДАШТ-ээс медаль хүртлээ

Б. Пагамдулам
9 цагийн өмнө

Майами хотод болсон 2026 оны хөлбөмбөгийн ДАШТ-ий хүрэл медалийн төлөөх тоглолтод Английн шигшээ баг Францыг 6:4 харьцаагаар хожлоо.

Тоглолтын эхнээс санаачилгыг авсан Английн багийн хагас хамгаалагч Деклан Райс 3 дахь минутад гоол оруулж, улмаар Эзри Конса 18 дахь минутад тоог нэмэгдүүлсэн. Харин Букайо Сака 37, 45+1, 87 дахь минутуудад гурван гоол оруулж, хет-трик хийсэн бол Жуд Беллингем 90+8 дахь минутад эцсийн цэгийг тавив.

Францын шигшээгээс Килиан Мбаппе хоёр гоол оруулж, ДАШТ-ий түүхэнд оруулсан гоолын тоогоор Лионель Мессиг гүйцэн 22 гоолтой боллоо. Мөн Брэдли Барколя, Усман Дембеле нар тус бүр нэг гоол нэмсэн ч Английн довтолгоог зогсоож чадсангүй.

Ингэснээр 1966 оны дэлхийн аварга Английн шигшээ баг 60 жилийн дараа ДАШТ-ээс медаль хүртэж байна. Түүнчлэн Англи-Францын 6:4 гэсэн үр дүн нь ДАШТ-ий хүрэл медалийн төлөөх тоглолтуудаас хамгийн олон гоол орсон тоглолт боллоо.

Харин Францын шигшээ баг 1998, 2018 оны дэлхийн аваргын цомыг хүртэж байсан бол энэ удаа хүрэл медалийн төлөөх тоглолтод ялагдал хүлээлээ. Дасгалжуулагч Дидье Дешам Францын шигшээг 187 дахь тоглолтод удирдсан бөгөөд ДАШТ-ий дараа багийг Зинедин Зидан хүлээн авах юм.


1
angry
1
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуад Монголд ажиллаж байна 5 цагийн өмнө
Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ 5 цагийн өмнө
Англи Францыг 6:4-өөр хожиж, 60 жилийн дараа ДАШТ-ээс медаль хүртлээ 9 цагийн өмнө
ОБЕГ: Наадмын өдрүүдэд 88 иргэнийг үер, усны аюулаас аварсны 35 нь хүүхэд байв 13 цагийн өмнө
Дундговьд хонины ноосыг кг-ийг нь 1800-2500 төгрөгөөр худалдан авч байна 13 цагийн өмнө
Мацумото-Даланзадгад чиглэлийн анхны олон улсын нислэгээр Японы 80 гаруй жуулчин иржээ 13 цагийн өмнө
ЦАГ АГААР: Дуу цахилгаантай аадар бороо орж, үер буух эрсдэлтэй байна 13 цагийн өмнө
Завханчууд шинэ цолтнуудаа хүндэтгэн мялаалаа 13 цагийн өмнө
Дараах байршлуудад авто замын хөдөлгөөнийг хязгаарлана Өчигдөр
Л.Энх-Амгалан: Дааганаас биш дарвагараасаа унаж үхдэг гэдэг үгийг санаарай залуусаа.. Өчигдөр
Р.Булгамаа: Хууль зүйн ямар хариуцлага хүлээх ёстой вэ гэж олон иргэн асуусан байна? Өчигдөр
Усанд хөвсөн бөмбөгийг авах гэж гол руу ороод амь насаа алджээ Өчигдөр
Зарим нутгаар аадар бороо орно Өчигдөр
Хатанбулаг суманд 3.7 магнитудын хүчтэй газар хөдөлжээ 2026/07/17
ӨНӨӨДӨР: Цагдаагийн болон дотоодын цэргийн алба хаагчийн өдөр тохиож байна 2026/07/17
Г.Дамдинням: Наадмын амралтаар шатахууны хомсдол үүсэхгүй, иргэд тайван зорчиж болно 2026/07/17
Б.Батбямба: Шөвгөрсөн бөхчүүдээс допингийн төрлийн бодис илрээгүй 2026/07/17
Туркийн Ерөнхийлөгч баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ 2026/07/17
Үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхаарууллаа 2026/07/17
ЦАГ АГААР: Ихэнх нутгаар бороо орно 2026/07/17