НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуад Монголд ажиллаж байна

Б. Пагамдулам
12 цагийн өмнө

UNCCD COP17 бага хурлын бэлтгэл ажилтай танилцаж, зохион байгуулалтыг олон улсын жишигт нийцүүлэх зөвлөмж өглөө

НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын (UNCCD) Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуад Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байна.

Монгол Улс 2026 оны наймдугаар сарын 17-28-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (UNCCD COP17)-ыг зохион байгуулах бөгөөд энэ нь байгаль орчны салбарт манай улсын зохион байгуулж буй хамгийн том олон улсын арга хэмжээ юм.

Айлчлалын хүрээнд Ясмин Фуад бага хурлын зохион байгуулагдах талбай болон бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцаж, бэлтгэл ажил, дэд бүтэц, логистик, зочид төлөөлөгчдийг хүлээн авах зохион байгуулалтын талаар мэдээлэл авч, холбогдох албаныхантай санал солилцлоо.

Мөн хурлыг олон улсын жишигт нийцсэн, тогтвортой хөгжлийн зарчимд тулгуурласан "ногоон" зохион байгуулалтаар өндөр түвшинд зохион байгуулах, оролцогч талуудын үр дүнтэй оролцоог хангах чиглэлээр зөвлөмж өгсөн байна.

Тэрбээр Монгол Улс COP17 бага хурлын бэлтгэл ажлыг эрчимтэй, зохион байгуулалттай хэрэгжүүлж байгааг онцолж, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам болон хамтран ажиллаж буй төр, хувийн хэвшлийн байгууллагуудад талархал илэрхийлжээ.

UNCCD COP17 бага хуралд дэлхийн 190 гаруй улсын Засгийн газар, олон улсын байгууллага, эрдэмтэн судлаачид, иргэний нийгэм, хувийн хэвшлийн төлөөлөл оролцож, цөлжилт, газрын доройтол, ган гачгийн эсрэг дэлхийн хамтын ажиллагааны дараагийн зорилт, бодлого, шийдвэрийг хэлэлцэх юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Зарим нутгаар бороо орно 23 минутын өмнө
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуад Монголд ажиллаж байна 12 цагийн өмнө
Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ 13 цагийн өмнө
Англи Францыг 6:4-өөр хожиж, 60 жилийн дараа ДАШТ-ээс медаль хүртлээ 17 цагийн өмнө
ОБЕГ: Наадмын өдрүүдэд 88 иргэнийг үер, усны аюулаас аварсны 35 нь хүүхэд байв 20 цагийн өмнө
Дундговьд хонины ноосыг кг-ийг нь 1800-2500 төгрөгөөр худалдан авч байна 21 цагийн өмнө
Мацумото-Даланзадгад чиглэлийн анхны олон улсын нислэгээр Японы 80 гаруй жуулчин иржээ 21 цагийн өмнө
ЦАГ АГААР: Дуу цахилгаантай аадар бороо орж, үер буух эрсдэлтэй байна 21 цагийн өмнө
Завханчууд шинэ цолтнуудаа хүндэтгэн мялаалаа 21 цагийн өмнө
Дараах байршлуудад авто замын хөдөлгөөнийг хязгаарлана Өчигдөр
Л.Энх-Амгалан: Дааганаас биш дарвагараасаа унаж үхдэг гэдэг үгийг санаарай залуусаа.. Өчигдөр
Р.Булгамаа: Хууль зүйн ямар хариуцлага хүлээх ёстой вэ гэж олон иргэн асуусан байна? Өчигдөр
Усанд хөвсөн бөмбөгийг авах гэж гол руу ороод амь насаа алджээ Өчигдөр
Зарим нутгаар аадар бороо орно Өчигдөр
Хатанбулаг суманд 3.7 магнитудын хүчтэй газар хөдөлжээ 2026/07/17
ӨНӨӨДӨР: Цагдаагийн болон дотоодын цэргийн алба хаагчийн өдөр тохиож байна 2026/07/17
Г.Дамдинням: Наадмын амралтаар шатахууны хомсдол үүсэхгүй, иргэд тайван зорчиж болно 2026/07/17
Б.Батбямба: Шөвгөрсөн бөхчүүдээс допингийн төрлийн бодис илрээгүй 2026/07/17
Туркийн Ерөнхийлөгч баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ 2026/07/17
Үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхаарууллаа 2026/07/17