Б.Саранчимэг: Уул уурхайн цаад эздийг олон нийтэд ил тод болгох ёстой

Л.Бямбажав
2022/12/16

УИХ-ын өчигдрийн чуулганаар Эрүүгийн хуулийн 22.1 заалтыг цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулж өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцсэн. 

Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Саранчимэг "Нэгэнт хулгай хийсэн этгээд, албан тушаалтанд хуулийн дагуу хатуу хариуцлага хүлээлгэхийг миний бие дэмжиж байгаа.Гол учир шалтгаан нь уул уурхай тойрсон төрийн өмчит аж ахуйн нэгжүүдтэй холбоотой бүхэн нууц байна. Энэ бүхнийг ил тод болгохыг хуульчлах ёстой.


Хэн нэгэн мэдээлэлтэй хүн шүгэл үлээснээр хууль хүчний байгууллага илрүүлж, шалгаж, хариуцлага тоцуулах бус олон нийтийн хараа хяналтанд оруулж байж зогсооно. Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын тухай хуулийг бид шинээр гаргаж, яаралтай батлах ёстой. Нэгэнт хулгай гарсны дараа шийтгэх асуудлаас илүүтэй ул үндсээр нь асуудлыг шийдэх цаг нь болсон. Жагсаж байгаа иргэдийн үндсэн шаардлага нь ил тод болго, нууцаас гарга гэж шударга ёсны зарчмыг шаардаад байгаатай санал нэг.

Иймд Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын тухай хуулиар уул уурхайтай холбоотой компаниудын цаад ашиг хүртэгч эздийг ил болгох нь чухал байна". Тиймээс энэхүү хуулийн төслийн талаар ХЗДХ-ийн Х.Нямбаатараас тодрууллаа.


0
angry
0
care
2
haha
2
liked
1
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 15 цагийн өмнө
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 16 цагийн өмнө
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 16 цагийн өмнө
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 18 цагийн өмнө
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 20 цагийн өмнө
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 20 цагийн өмнө
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 20 цагийн өмнө
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 21 цагийн өмнө
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 21 цагийн өмнө
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ Өчигдөр
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна Өчигдөр
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа Өчигдөр
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив Өчигдөр
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа Өчигдөр
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна Өчигдөр
Зарим нутгаар аадар бороо орно Өчигдөр
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ 2026/07/20
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ 2026/07/20
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ 2026/07/20
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав 2026/07/20