Монгол, Вьетнам хоёр орны дипломат харилцааны тулгуур нь батлан хамгаалах салбар болох ёстой

Ц.Цэрэнбадам
2022/12/26

Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Батлан хамгаалахын сайд генерал Фам Ван Сиангийн урилгаар 2022 оны 12 дугаар сарын 05-09-ний өдрүүдэд тус улсад албан ёсны айлчлал хийлээ.

Айлчлалын хүрээнд БНСВУ-ын Ерөнхий сайд Фам Минь Чиньд бараалхаж, Батлан хамгаалахын сайд, генерал Фам Ван Сиангтай албан ёсны уулзалт хийж, хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцов.
БНСВУ-ын Ерөнхий сайдтай хийсэн уулзалтаар хоёр орны улс төр, эдийн засаг, нийгмийн харилцаа, хамтын ажиллагааны талаар дэлгэрэнгүй ярилцаж, цаашдын харилцааны цар хүрээг өргөжүүлэн бэхжүүлэхийг эрмэлзэж буйгаа талууд онцолжээ. БНСВУ-ын Ерөнхий сайд Фам Минь Чинь хэлсэн үгэндээ, Вьетнамын Засгийн газрын зүгээс Монгол Улстай хөгжүүлэх батлан хамгаалах салбарын харилцаа, хамтын ажиллагааг тууштай дэмжиж ажиллана гэдгийг онцлон тэмдэглээд, батлан хамгаалахын салбарын хамтын ажиллагаа бол хоёр улсын дипломат харилцааны тулгуур болох ёстой хэмээн байр сууриа илэрхийлэв.
Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр Ерөнхий сайд Фам Минь Чиньд Монгол Улсын Ерөнхий сайдын мэндийг уламжлан, бид бүс нутагтаа геостратегийн чухал байрлалд, ашиг сонирхол төстэй, хүн ард маань олон жилийн найрсаг харилцаатай, ирэх 2024 онд хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойгоо тэмдэглэнэ, БНСВУ-тай хөгжүүлж буй харилцаа нь Монгол Улсын гадаад харилцааны бодлогод туйлын чухал чиглэл тул урьдын уламжлалт, найрсаг, нөхөрсөг харилцаагаа өргөжүүлэхийг бид эрмэлздэг, түүний дотор батлан хамгаалах салбарын харилцааг шинэ шатанд ахиулж, хамтын ажиллагаагаа өргөжүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийлэв.

БНСВУ-ын Батлан хамгаалахын сайд, генерал Фам Ван Сиангтай уулзах үеэр тэрбээр түүний урилгыг хүлээн авч Вьетнам оронд албан ёсны айлчлал хийж буйд талархлаа илэрхийлж, цаашид талууд бүс нутгийн аюулгүй байдлын асуудлаар санал солилцох, харилцан айлчлал зохион байгуулах, цэргийн сургалтыг нэмэгдүүлэх, зэвсэглэл, техникийн шинэчлэл, батлан хамгаалах аж үйлдвэрүүдийн хамтын ажиллагааг хөгжүүлэх, цэргийн эмнэлэг, спорт, урлагийн байгууллагуудын хамтын ажиллагааг хөгжүүлэх зэргээр хамтран ажиллах боломжтой талаар мэдэгдэв.
Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр хариу хэлсэн үгэндээ эрхэм сайдтай 2022 онд хоёр дахиа нүүр тулан уулзаж байгаадаа баяртай байна, бид газар хол ч сэтгэл ойрхон эртний түншүүд, өнөөгийн олон улсын харилцааны талбарт ч бие биенээ байнга дэмжиж ирсэн, хоёр орны батлан хамгаалах салбарын харилцаа сэргэж, өргөжиж буйд баяртай байдаг, Вьетнам орон анх удаагаа батлан хамгаалахын аж үйлдвэрийн үзэсгэлэн өөрийн орондоо амжилттай зохион байгуулж байгаад баяр хүргэе гээд хоёр орны цэргийн алба хаагчид Өмнөд Суданд хамтран НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэж байгаа, цаашид туршлага, сургамжаа хуваалцах, шинээр цэргийн эмнэлэг, спорт, урлагийн байгууллагуудын хамтын ажиллагааг эхлүүлэх, найрамдлын айлчлал солилцох, батлан хамгаалах аж үйлдвэрийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллах боломжтойг нотлов.
Айлчлалын үеэр БНСВУ-ын Батлан хамгаалах яамнаас зохион байгуулсан Батлан хамгаалахын аж үйлдвэрийн үзэсгэлэнгийн үйл ажиллагаатай танилцав. Уг үзэсгэлэн нь Вьетнамын батлан хамгаалах салбарын гадаад харилцааг тэлэх, дотооддоо үйлдвэрлэсэн технологи, үйлдвэрлэлийн хүчин чадлыг олон улсад танилцуулах зорилготой зохион байгуулагдлаа. Мөн дэлхийн 30 гаруй орны, 170 гаруй батлан хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг үйлдвэрлэгчид оролцож, 500 гаруй зочин төлөөлөгч үзэж сонирхжээ.
Үзэсгэлэнг БНСВУ-ын Ерөнхий сайд Фан Минь Чинь нээж хэлсэн үгэндээ, “Аюулгүй байдлын орчин нөхцөл хурдацтай өөрчлөгдөж буй өнөө үед Вьетнам Улс бусдаас хараат бус байж, зэвсэглэл техникээ сайжруулж, олон улсад өрсөлдөхүйц чанартайгаар үйлдвэрлэж эхэллээ. Вьетнам Улс даавуу үйлдвэрлэлээс орчин үеийн өндөр технологи бүхий зэвсэглэл, техник үйлдвэрлэгч орон болон хөгжиж, өөрчлөгдөж байна” хэмээн онцлон тэмдэглэв.
Мөн айлчлалын хүрээнд Батлан хамгаалахын сайд тус улсын удирдагч Хо Ши Мин-ий бунханд цэцэг өргөн хүндэтгэл үзүүлж, Цэргийн түүхийн музей, Ханой хотын түүхийн дурсгалт газруудаар зочлов. Мөн БНСВУ-д суралцаж буй Монгол Улсын Зэвсэгт хүчний цэргийн алба хаагчидтай уулзаж, эх орныхоо нэрийг өндөрт өргөн, амжилттай суралцаж буйд баяр хүргэж цаашдын сурлага хөдөлмөрт нь амжилт хүсэв.
Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаярын БНСВУ-д хийсэн албан ёсны айлчлал хоёр орны улс төр, нийгэм, эдийн засаг, батлан хамгаалах салбарын харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэх, ялангуяа цэргийн харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чухал айлчлал боллоо.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар бороо, нойтон цас орно 13 цагийн өмнө
Дөрөвдүгээр фарм ХХК Төв аймгийн эмнэлгүүдэд аюулгүй зүү, тариурын хандив өглөө 17 цагийн өмнө
Сэтгүүлч Л.Мөнхбаясгалан говийн бүсийг өрсөлдөөнтэй болгож байна 17 цагийн өмнө
Өндрөөс үсрэх гэж байсан иргэнийг аварч, аюулгүй буулгажээ 19 цагийн өмнө
Нийтийн тээврийн гурван чиглэлд түр хугацаанд өөрчлөлт оруулжээ 20 цагийн өмнө
Нарны замыг маргаашаас хаана 20 цагийн өмнө
Ц.Мөнхбат: Говь сэргээгдэх эрчим хүчний асар их нөөцтэй. Тиймээс салхиа ашиглаад эрчим хүчээ хангая л даа 21 цагийн өмнө
​ Ард түмэн ёс зүйн хариуцлагад дүн тавьдаг жишээг залуус бид харуулна 21 цагийн өмнө
Улаанбаатарт 20 хэм дулаан 22 цагийн өмнө
Богд уулын сийрэгжсэн ойд "Норд Роуд, Их Үрчин" компаниуд хамтран 10 мянган хуш мод тарина Өчигдөр
С.Дэмбэрэл: Н.Өнөрцэцэгийг төрийн нууц задалсан зүйл ангиар яллах гэж оролдож байгаа нь​ ямар ч иргэнийг ингэж яллаж болох үүд хаалгыг нээх аюултай Өчигдөр
Б.Баабар: Н.Өнөрцэцэгт төрийн нууц хадгалах үүрэг байхгүй Өчигдөр
Дорнод аймагт гарсан гурван хээрийн түймрийг бүрэн унтраажээ Өчигдөр
Улаанбаатарт 21 хэм дулаан Өчигдөр
2024 оны Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний индекс – улс төрийн дарамт шахалтад өртсөн сэтгүүл зүй 2024/05/03
126: Нүүрсчин А.Адьяасүрэн дахин нэр дэвшихээр санаархаж байна 2024/05/03
126: БЗС-гийн зээлээр суралцсан Барилга, хот байгуулалтын дэд сайд Э.Золбоо нэр дэвшихээр горилж байна 2024/05/03
126: “Anna Cashmere” брэндийн үүсгэн байгуулагч Г.Ариунжаргал УИХ-ын сонгуульд нэр дэвшихээр горилж байна 2024/05/03
126: Ж.Батзандан "МАН л биш бол ямар ч намаас нэр дэвшихэд бэлэн" гэв 2024/05/03
126: “Шилэн Цогоо” УИХ-д хяналт тавих эсэхийг Сэлэнгэ, Дархан, Төв аймгийн сонгогчид шийднэ 2024/05/03