1-р сарын 10-н гэхэд 100 автобусыг БНХАУ-аас Улаанбаатарт хүлээн авахаар тохирчээ

Ц.Цэрэнбадам
2022/12/26

Нийслэлийн нийтийн тээврийн автобусны парк шинэчлэл хийгдэж буй. Ирэх онд 100 шинэ автобусыг БНХАУ-аас авна.

Энэ талаар НЗД-ийн хэвлэлийн төлөөлөгч Н.Сугар "2023 оны нэгдүгээр сарын 10-н гэхэд 100 автобусыг Улаанбаатар хотод хүлээн авахаар гүйцэтгэгч талтай тохирчээ. Одоогоор шинээр оруулж ирэх автобусны үйлдвэрлэлийн гүйцэтгэл 80 хувьтай байна. Хил дээр асуудал үүсэхгүй бол хугацаандаа амжина.

Харин үлдэгдэл 124 автобусыг хоёрдугаар сардаа багтаан оруулж ирэх юм" гэв.

Манай улс энэ оны зургаадугаар сард БНХАУ-аас 60 шинэ автобус авсан. Уг автобуснууд нь зорчигч болон жолоочийн аюулгүй байдалд зориулсан тоноглолтой, Монгол орны цаг уурт тохирохуйц, -45 хэмийн хүйтэнд тэсвэртэй тул өвөл цонх цантахгүй давуу талтай хэмээн мэдээлж байв. Ирэх онд энэхүү онцлог бүхий автобусыг авах юм байна.

24 болон түүнээс дээш суудалтай, 45-аас дээш хүний багтаамжтай нийтийн тээврийн шинэ автобусыг импортын гаалийн болон НӨАТ-аас чөлөөлөхөөр хуульчлагдаад байгаа юм.


3
angry
0
care
1
haha
4
liked
2
love
0
sad
2
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Ашигт малтмалын тухай хуульд АМНАТ-ийг ОУ-ын жишигт хүргэж, гацсан төслүүд урагшлах зохицуулалтыг тусгасан 1 цагийн өмнө
Эмчийн зөвлөдөг “AiDent” шүдний сойзыг эх орондоо үйлдвэрлэж байна 2 цагийн өмнө
Шүдний эмч Б.Батбаяр 857 хүүхдийн шүд эмчилж бэлэг барилаа 2 цагийн өмнө
Л.Гантөмөр: Ардын хувьсгалын 70 жилийн ойгоор амжилттай барилдсан ​бөхчүүдэд цолыг нь өгөх хэрэгтэй 3 цагийн өмнө
О.Амгаланбаатар: Нэг эрийн гурван наадмаа ирэх наймдугаар сард өөрөө зохион байгуулна 4 цагийн өмнө
П.Наранбаяр: Баянзүрх дүүргийн иргэдтэй уулзах гэсэн чинь Засаг дарга нь дүүргийн МАН-ын даргаас зөвшөөрөл ав гэж үүрэгдсэн 4 цагийн өмнө
Нийт нутгийн 20 гаруй хувьд бэлчээрийн ургац муу байна 4 цагийн өмнө
Зэвсэгт хүчний харьяа цэргийн нэгтгэл, ангиудад аюулгүй байдал, эрсдэлийн иж бүрэн шалгалт хийнэ 6 цагийн өмнө
Н.Алтаншагай: Одоо үед нэг эрийн гурван наадам байж болохгүй 6 цагийн өмнө
Ноос, арьс шир бэлтгэх үйлдвэрүүд зээл олгохоор боллоо 6 цагийн өмнө
Өрхийн эмнэлэгт хийх боломжтой түргэвчилсэн шинжилгээнүүд 7 цагийн өмнө
Сурагчдын амралт энэ сарын 15-наас эхэлнэ 9 цагийн өмнө
Энэ сард хүүхдийн мөнгө, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь 9 цагийн өмнө
Өнөөдөр ихэнх нутгаар сэрүүхэн байна 9 цагийн өмнө
Капитрон банк “Гэрэлт 25 жил” аянаа эхлүүллээ Өчигдөр
Г.Уянгахишиг: Хуулиа яг дагаж мөрдвөл цолоо авна, хэн ч гомдолтой үлдэхгүй Өчигдөр
Х.Булгантуяа: Анхаасаа цол чимэг өгнө гэсэн бол олгох ёстой Өчигдөр
Д.Ганмаа: Хүүхэд амь эрсэдсэний дараа том шуум гардаг Өчигдөр
С.Эрдэнэбат: Түүхэн ойгоороо 1024 бөх барилдах нь зөв Өчигдөр
Нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайд хөөстэй угаалга, ариутгал хийж байна Өчигдөр