Улсын хэмжээнд 500 ААН-ийн удирдлагад албан паспорт олгох төсөл өргөн барилаа

Ц.Цэрэнбадам
2022/12/26

УИХ-ын гишүүн С. Одонтуяа, Б.Пүрэвдорж нар " Хувийн хэвшлийг төр дэмжих" тухай асуудлаар мэдээлэл хийлээ. Мөн үеэр УИХ дахь АН-ын бүлгийн гишүүн Б.Пүрэвдорж "УИХ-ын гишүүн С.Одонтуяа болон миний бие ААН-үүдийг дэмжих Монгол Улсын Их хурлын тогтоолын төслийг өргөн барьж байна. Энэ тогтоолын төслийн үндсэн агуулга нь ААН-ийн удирдлагуудыг гадаадад явахад нь албан пассворд олгох тухай асуудал юм. Үүнд хамгийн шилдэг татвар төлсөн ААН-үүдийн удирдлагад нийт 500 пассворд олгох тухай асуудал юм. Сумын тамгын газрын дарга албан пассворд аваад гадаад явдаг. Тэнд очоод хийсэн бүтээсэн ажилгүй, хэл усгүй гайхаж байгаад ирдэг. Тиймээс Монгол Улсын хөгжилд хувь нэмэр оруулж байгаа бизнесийн байгууллагын удирдлагыг гадаад улсад чөлөөтэй зорчиход давуу тал бий болгох зорилгоор тогтоолын төсөл өргөн барилаа" гэсэн юм.

Харин УИХ дахь АН-ын бүлгийн гишүүн С.Одонтуяа "Ганц пассвордын асуудал мэт харагдаж байгаа ч энэ нь төр хувийн хэвшлээ дэмжихэд том түлхэц болно. Төр баялаг бүтээгчдээ бодитойгоор дэмжих учиртай. Шинэ бизнесийн санаа олоод ир, бид дэмжинэ гэсэн төрийн алхам болох юм. Төрийн алба хаагчид хулгайтайгаа тэмцээд, энд байж байх хэрэгтэй. Монгол Улсын бизнесийнхэн л хөгжүүлж байна. Тиймээс энэ хүмүүст гадаад явах боломжийг нь олгох хэрэгтэй. Маш олон бизнес эрхлэгчид гадагшаа явж чаддаггүй, виз хүлээдэг асуудал бий. Тиймээс хувийн хэвшлийнхнийг дэмжих хэрэгтэй. Төрийн алба хаагчид гадагшаа явснаар нэг доллар ч орж ирдэггүй. Харин бизнес эрхлэгчид гадаад явснаар валют оруулж ирэх боломжтой" гэлээ.


7
angry
0
care
1
haha
3
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 15 минутын өмнө
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 47 минутын өмнө
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 56 минутын өмнө
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 1 цагийн өмнө
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 18 цагийн өмнө
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 21 цагийн өмнө
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 21 цагийн өмнө
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 23 цагийн өмнө
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа Өчигдөр
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна Өчигдөр
Зарим нутгаар аадар бороо орно Өчигдөр
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ Өчигдөр
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ Өчигдөр
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ Өчигдөр
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав Өчигдөр
Испанийн шигшээ баг ДАШТ-д хоёр дахь удаагаа түрүүллээ Өчигдөр
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Усны ослоор 13 хүн амиа алдсаны хоёр нь хүүхэд байжээ Өчигдөр
Зарим нутгаар бороо орно 2026/07/20
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуад Монголд ажиллаж байна 2026/07/19