Г.Занданшатар:Улсын хилийн зурвас газрыг улсын тусгай хэрэгцээнд авсан

Ц.Цэрэнбадам
2022/12/26

“Монгол Улсын хилийн зурвас газрыг тогтоож, улсын тусгай хэрэгцээнд авах тухай” тогтоол батлагдсантай холбогдуулан УИХ-ын дарга Г.Занданшатар мэдээлэл хийж байна.

 УИХ-ын дарга Г.Занданшатар: 

Цахим сүлжээнд Монгол Улсын халдашгүй дархан байдал алдагдсан мэдээлэл тархаж байгаатай холбогдуулан мэдээлэл хийхээр болсон. Монгол Улс хилийн халдашгүй дархан байдал, хил орчмын бүс нутгийн хил хамгаалалтын чадавхыг сайжруулах зорилгоор Хилийн бүс орчмын нутгийг улсын мэдэлд тусгай хэрэгцээнд авсан тогтоол батлагдсаныг мушгуулан гуйвуулж тайлбарлаж байна гэж үзэж байна. Хил орчмын бүс нутгийг улсын тусгай хэрэгцээнд авна гэдэг нь хил орчмын бүсэд зөвшөөрөлгүй газар эзэмших, өмчлүүлэх явдлыг таслан зогсоох эрх зүйн үндсийг бүрдүүлсэн. Улсын хилийн зурвас газрыг УЛСЫН ТУСГАЙ хэрэгцээнд авсан. Тусгай хэрэгцээнд авна гэдэг нь хувь болон ААН-ийн зориулалтаар газар эзэмшүүлэх, ашиглуулахыг таслан зогсоож байна" гэсэн юм.

АБГББХ-ын дарга Б.Энх-Амгалан:

Үүгээр хамаагүй улстөржиж болохгүй. Мэддэг, мэддэггүй сэдвээрээ жиргэж болохгүй. Хилийн бүст үйл ажиллагаа явуулж буй хилийн цэргийн үйл ажиллагаа нууцад хамаарагддаг. УИХ-ын чуулганаар Монгол Улсын хилийн зурвас газрыг улсын тусгай хэрэгцээнд авах талаарх тогтоолын төслийг эцэслэн баталсан. Хилийн тухай хуульд хил залгаа улсын газар нутгийн хязгаартай зах нийлэн хиллэж байгаа хилийн зурвас, боомтын газар нь төрийн өмч байна гэж заасан. Тиймээс хил залгаа улсынхаа хилийн зурвас, боомтын газраас нааш газраа төрийн өмчид бүртгэж авч байна гэсэн үг. Мөн улсын хилийн зурвасыг тогтоохдоо хилийн дэглэмийг сахиулах, улсын хил хамгаалах, шалган нэвтрүүлэх албыг зохион байгуулах, хилийн инженер техникийн байгууламжийг байгуулах зорилгоор улсын хилийн шугамаас дотогш 15 км-ээс илүүгүй байхаар хуулинд тогтоосон байдаг. Түүнчлэн улсын хилийн зурваст газар өмчлүүлэх, эзэмшүүлэхийг хориглосон байдаг. Холбогдох байгууллагууд 2018 оноос хойш Монгол Улсын хилийн зурвас газар дээр ажлын хэсэг гаргаж ажилласан. Үүнд байрших байршлын суурьшлын бүс, айл өрх, аж ахуй нэгж, байгууллага, дархан цаазат, тусгай хамгаалалттай газруудын нарийвчлан судалсан. Орон нутгийн удирдлагууд хилийн зурваст иргэн, аж ахуй нэгжид газар олгож, үйл ажиллагаа явуулснаар улмаар суурьшлын бүс үүсч, хилийн шугам тийш хүрээгээ тэлэх хандлага байсан учир үүнийг таслан зогсоож, УИХ-ын тогтоол гаргах шаардлага гарсан. УИХ-ын хуулиар хүлээсэн бүрэн эрхийнхээ хүрээнд хилийн зурвас газрыг улсын тусгай хэрэгцээнд авах тогтоолыг баталснаар хилийн халдашгүй байдал хангагдах эрх зүйн үндсийг бататгаж байгаа юм. Тогтоол батлагдсанаар Монгол Улсын нутаг дэвсгэр, хил хязгаарын бүрэн бүтэн байдал, хуулиар тогтоосон хилийн заагийн солбилцол, талбайн хэмжээнд ямар нэгэн өөрчлөлт орохгүй. Цаашдаа хил орчмын дэглэмийг сахиулахад чухал ач холбогдолтой. Тогтоолын хүрээнд улсын хилийн зурваст хилийн хамгаалалтын зориулалттай бусад барилга байгууламж байгуулах, үйл ажиллагаа явуулах, газар эзэмших асуудлыг бүрэн шийдвэрлэж, зөвхөн ашиглалтын гэрчилгээ олгож, гэрээ байгуулна. Хилийн зурваст эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй газар эзэмших, өмчлөх асуудлыг таслан зогсоож, эрх зүйн үндэс бүрдэж, улсын хамгаалалтын орон зай болох хилийн зурвасыг төрийн мэдэлд бүрэн авсан. Ингээд Монгол Улсын нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, улсын хил дархан амгалан байгааг мэдэгдэж байна.

Хил хамгаалах ерөнхий газрын дарга, хилийн цэргийн командлагч, бригадын генерал Х.Лхагвасүрэн:

-Би тэр мэдээллийг харсан. Хилийн зааг, хилийн шугам хоёрыг хүмүүс андуураад байна. 1950, 1960 онд Оростой хилийн гэрээ байгуулсан. Үүнээс өмнө манай хилийг зурвас, барагцаалсан хил гэж үздэг байсан. Гэрээ байгуулахаас өмнө шугаман хил гэж тогтоосон. Хилийн тухай хууль дээр Монгол Улсын нутаг дэвсгэрийн зах хязгаар, хөрш зэргэлдээх улсын нутаг дэвсгэрийн зах хязгаараар зааглан тогтоосон шугамыг улсын хил гэнэ. Энэ шугамаас эгц дээшээ агаарын зайд агаарын хил, газрын гүнийг газрын хэвлийн хил гэнэ. Монгол Улсын хил халдашгүй дархан байна гэж байдаг. Халдашгүй дархан байна гэдэг нь нэгдүгээрт, улсын хилийн шугамын явалт өөрчлөгдөхгүй байх. Хоёрдугаарт, Монгол Улсын болон олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчихгүй байх. 1962-1964 онд Хятадтай хилээ тогтоогоод 1975 онд НҮБ-д бүртгүүлсэн. НҮБ-д бүртгүүлнэ гэдэг нь олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн гэсэн үг. Бүх солбилцлоо Монгол, Франц, Англи хэл дээр баталгаажуулсан. Баримт нь гадаад харилцааны яамны архивд бий. НҮБ-д бүртгүүлсэн хилийг өөрчлөх боломжгүй. Хоёр улстай хилийн дэглэмийн гэрээ байгуулдаг. Улсын хилийн шугамаас 50 м-д ямар нэгэн шугам ухахгүй, 1 км-д буун дуу гаргахгүй, 2 км-д тэсэлгээ хийхгүй, 10 хүртэлх км-д цацрагт идэвхит бодисыг тараахгүй гэх мэт журам бий. Тусгай дэглэм тогтоосон газар нутгийг хилийн зурвас гэнэ. Тусгай дэглэм тогтоох гэдэг нь иргэд энэ газар нутаг дээр оршин суух, зорчих, ажил эрхлэхдээ хил хамгаалах байгууллагад мэдэгдэнэ л гэж бий.



6
angry
0
care
1
haha
0
liked
12
love
2
sad
3
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Ашигт малтмалын тухай хуульд АМНАТ-ийг ОУ-ын жишигт хүргэж, гацсан төслүүд урагшлах зохицуулалтыг тусгасан 1 цагийн өмнө
Эмчийн зөвлөдөг “AiDent” шүдний сойзыг эх орондоо үйлдвэрлэж байна 2 цагийн өмнө
Шүдний эмч Б.Батбаяр 857 хүүхдийн шүд эмчилж бэлэг барилаа 2 цагийн өмнө
Л.Гантөмөр: Ардын хувьсгалын 70 жилийн ойгоор амжилттай барилдсан ​бөхчүүдэд цолыг нь өгөх хэрэгтэй 2 цагийн өмнө
О.Амгаланбаатар: Нэг эрийн гурван наадмаа ирэх наймдугаар сард өөрөө зохион байгуулна 3 цагийн өмнө
П.Наранбаяр: Баянзүрх дүүргийн иргэдтэй уулзах гэсэн чинь Засаг дарга нь дүүргийн МАН-ын даргаас зөвшөөрөл ав гэж үүрэгдсэн 4 цагийн өмнө
Нийт нутгийн 20 гаруй хувьд бэлчээрийн ургац муу байна 4 цагийн өмнө
Зэвсэгт хүчний харьяа цэргийн нэгтгэл, ангиудад аюулгүй байдал, эрсдэлийн иж бүрэн шалгалт хийнэ 5 цагийн өмнө
Н.Алтаншагай: Одоо үед нэг эрийн гурван наадам байж болохгүй 5 цагийн өмнө
Ноос, арьс шир бэлтгэх үйлдвэрүүд зээл олгохоор боллоо 6 цагийн өмнө
Өрхийн эмнэлэгт хийх боломжтой түргэвчилсэн шинжилгээнүүд 7 цагийн өмнө
Сурагчдын амралт энэ сарын 15-наас эхэлнэ 8 цагийн өмнө
Энэ сард хүүхдийн мөнгө, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь 8 цагийн өмнө
Өнөөдөр ихэнх нутгаар сэрүүхэн байна 9 цагийн өмнө
Капитрон банк “Гэрэлт 25 жил” аянаа эхлүүллээ Өчигдөр
Г.Уянгахишиг: Хуулиа яг дагаж мөрдвөл цолоо авна, хэн ч гомдолтой үлдэхгүй Өчигдөр
Х.Булгантуяа: Анхаасаа цол чимэг өгнө гэсэн бол олгох ёстой Өчигдөр
Д.Ганмаа: Хүүхэд амь эрсэдсэний дараа том шуум гардаг Өчигдөр
С.Эрдэнэбат: Түүхэн ойгоороо 1024 бөх барилдах нь зөв Өчигдөр
Нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайд хөөстэй угаалга, ариутгал хийж байна Өчигдөр