Сүхбаатарын талбайд “Мөнгөн үдэш” цэнгүүн болно

Ш.АДЪЯАМАА
2022/12/31

НЗДТГ, Нийслэлийн Соёл урлагийн газраас жил бүрийн шинэ жилийн өдрөөр баярын арга хэмжээ зохион байгуулж, нийслэлчүүд төв талбайдаа цуглан шинэ оноо угтдаг уламжлалтай. 2001 оноос хойш тасралтгүй зохион байгуулж ирсэн Улаанбаатарын “Мөнгөн үдэш” хөтөлбөр цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан сүүлийн хоёр жил цахим хэлбэрээр үзэгчдэд хүрсэн. 

Тэгвэл тус баярын хөтөлбөрийг энэ жил Сүхбаатарын талбайд зохион байгуулахаар боллоо. Тодруулбал, Улаанбаатарын “Мөнгөн үдэш” арга хэмжээг 2022 оны арванхоёрдугаар сарын 31-ний 21:00-00:30 цагийн хооронд Сүхбаатарын талбайд зохион байгуулна.

Баярын хөтөлбөрт “Lumino”, “Татар”, “Сүнс”, “Gangbay”, “Ice Top”, “S4” хамтлаг, МУГЖ дуучин Т.Ариунаа, Ж.Алтанцэцэг, реппер Nene, Ginjin, Mrs M, Fla, OZ болон “Тоонот” студийн уран бүтээлчид оролцож, нийслэлчүүдтэйгээ хамт шинэ оноо угтах юм. Тус арга хэмжээг UBS, TV8 телевиз шууд дамжуулна. Түүнчлэн он солигдох мөчид Сүхбаатарын талбай болон Монголын Хүүхдийн ордны талбайд ёслолын буудлага хийнэ.

Улаанбаатарын “Мөнгөн үдэш” баярын хөтөлбөрийн дараа нийтийн тээврийн 18 чиглэлд 18 автобус Сүхбаатарын талбайн баруун, зүүн, урд зүгт байрлах зогсоолоос иргэдэд үнэ төлбөргүй үйлчлэх юм.



7
angry
0
care
1
haha
2
liked
1
love
1
sad
1
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
​ “GS25” сүлжээ дэлгүүр 2497 ажилчдынхаа дунд “Rise Together 2025” уралдааныг зохион байгуулжээ 7 цагийн өмнө
Энхтайваны өргөн чөлөөний хэсэгчилсэн засварын хүрээнд өнөөдрөөс зам хаана 12 цагийн өмнө
Пи Си Молл ХХК "ТОП 100 аж ахуйн нэгж"-ийн дахин шалгарлаа 12 цагийн өмнө
Толгойтын спорт цогцолборын барилгын ажил 75 хувьтай байна 12 цагийн өмнө
​“Нэткапитал Финанс Корпораци” Монгол Улсын ТОП 100 ААН‑ийн нэгээр шалгарч, салбартаа тэргүүллээ 13 цагийн өмнө
Ерөө голд нэг иргэн живж, амиа алджээ 14 цагийн өмнө
ТБХ:Монгол Улсын 2025 оны төсвийн тодотголын төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийлээ 15 цагийн өмнө
Улаанбурхан өвчний тохиолдол 14 мянгыг давжээ 15 цагийн өмнө
Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүллээ 15 цагийн өмнө
​Алдарт Yoshinoya сүлжээ тав дахь салбараа ITC төвд нээлээ 16 цагийн өмнө
Ц.Оюунсүрэн: Миний хань О.Гантулга, дүү Ц.Содномдоржтой улсын наадамд хоёр удаа таарч барилдсан 17 цагийн өмнө
Дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно 17 цагийн өмнө
​ Шинэ хоршоо хөдөлгөөнд хамрагдсан малчид улсын төсөвт 500 гаруй сая төгрөгийн татварын орлого төвлөрүүлсэн байна Өчигдөр
Имарт (Скай Хайпермаркет ХХК) Монгол Улсын ТОП-100 аж ахуйн нэгжээр дахин шалгарлаа Өчигдөр
Элчин сайдын яам, дипломат төлөөлөгчийн газрын байр, түүний ойр орчимд дрон нисгэхийг хориглоно Өчигдөр
Ой, хээрийн гал түймэртэй тэмцэх, шуурхай хариу арга хэмжээ авахад шаардлагатай 6,7 тэрбум төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргана Өчигдөр
“Шунхлай" группийн 8 компани “ТОП-100” ААН-ээр шалгарч өмнөх амжилтаа бататгав Өчигдөр
Т.Аубакир: Тэтгэврийн зээлийг 100 хувь олгох шийдвэрийг өнөөдөр гаргалаа Өчигдөр
Танилц: Үндэсний их баяр наадмын хөтөлбөр Өчигдөр
Улаанбурхан өвчний 902 тохиолдол гэрээр эмчлүүлж байна Өчигдөр