Ипотекийн зээлээ төлж эхлэхэд анхаарах 4 зүйл

М.Төгөлдөр
2023/01/03

Орон сууцны ипотекийн зээлээ 32 сарын турш хойшлуулсан иргэд энэ сараас зээлээ төлж эхэлнэ. Та 2023 онд ипотекийн зээлийн төлөлтөө хийж эхлэхэд дараах 4 зүйлийг шалгаж, баталгаажуулах чухал юм.

1.Цар тахлын хуулийн дагуу өнгөрсөн хугацаанд ипотекийн зээлийн төлбөрийг хойшлуулсан бол төлбөр хойшлуулалт гэрээгээр баталгаажсан эсэхийг нягтлах нь зүйтэй юм. Өөрөөр хэлбэл ипотекийн зээлийн эргэн төлөлтийг хойшлуулсан зээлдэгч зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж, эргэн төлөлтийн хуваарийг шинэчилсэн эсэхийг зээл авсан банктайгаа холбогдож лавлана гэсэн үг.  Хэрэв зээлийн төлбөр хойшлуулалт тань гэрээгээр баталгаажаагүй бол зээл авсан банкандаа хандаж зээлийн гэрээ болон бусад холбогдох баримт бичигт өөрчлөлт оруулж баталгаажуулна. Ийнхүү зээлийн гэрээгээ шинэчлэн баталгаажуулаагүй тохиолдолд хамгийн сүүлд хүчин төгөлдөр мөрдөгдөж буй зээлийн гэрээнд заасны дагуу төлбөрийг суутгах юм байна.

2.Та ипотекийн зээл хойшлуулалтад хамрагдсан хэдий ч өнгөрсөн хугацаанд их бага хэмжээгээр зээл төлж байсан бол таны төлсөн хэмжээгээр зээлийн үндсэн дүн буурна. Гэхдээ таны харилцагч банкны бүртгэлийн системээс хамаарч, 2023.01.01-ээс эхлэн хийгдэх зээлийн төлөлтөд дараах нөлөө гарна. Үүнд:

  • Зарим банкны хувьд урьдчилан төлөлт хийгдсэнтэй холбоотой дараагийн зээлийн график автоматаар өөрчлөгддөг тул таны зээлийн сарын төлөлт өөрчлөгдөхгүй хугацаа богиноссон байна. Хэрэв та зээлийн хугацааг богиносгохгүйгээр илүү төлсөн хэмжээгээр зээлийн сарын төлөлтийг бууруулах хүсэлтэй бол банктайгаа холбогдон зээлийн хуваарьтаа өөрчлөлт оруулах шаардлагатай.
  • Зарим банкны хувьд урьдчилан төлөлт нь дараагийн саруудын үндсэн зээлийн төлөлтөд тооцогдож, таны 2023.01.01-ээс төлөх зээлийн төлөлтөд зөвхөн хүүгийн төлөлт татагдах юм (урьдчилан төлөлтийн хэмжээнээс хамаарч зөвхөн хүү төлөх хугацаа харилцан адилгүй байна). Хэрэв та дараа саруудын төлөлтөд үндсэн төлбөрөө төлөх сонирхолтой бол банктайгаа холбогдон зээлийн хуваарьтаа өөрчлөлт оруулах шаардлагатай.

Мөн иргэд илүү төлөлт хийснээр дараагийн сар зээлийн төлөлт хийх шаардлагагүй гэж андуурах явдал гардаг. Ингэснээр зээлийн хүүгийн төлбөрийн зөрчил үүсэх нөхцөл болдог тул та ямар ч тохиолдолд банктайгаа холбогдон тодруулах нь зөв байх нь ээ.

3. Ипотекийн зээлийн нэг шалгуур нь зээлийн хугацаа дуустал амь насны болон эд хөрөнгийн даатгалд хамрагдах байдаг. Тиймээс та ипотекийн зээлийн даатгалаа банкаараа дамжуулан жил бүр сунгалтыг хийлгэх шаардлагатай болдог. Ипотекийн зээлийн даатгалын төлбөрийг дараах 2 төрлөөр хийж, даатгалд хамрагдах болон даатгалын сунгалтыг хийх боломжтой ажээ. Үүнд:

  • Банк зээлийн төлбөрийн хуваарьт даатгалын төлбөрийг давхар тусгаснаар сар бүр төлөх зээлийн төлбөртэй хамт зээлдэгч даатгалын төлбөрөө төлнө. Төлбөр хийгдэхэд зээлийн төлбөр болон даатгалын төлбөр гэсэн тусдаа гүйлгээний утга харагдана.
  • Зээлдэгч банкны салбарт биеэр очиж тухайн жилийн даатгалын төлбөрийг нэг дор төлж, даатгалын сунгалтыг хийлгэж болно.

4. Ипотекийн зээл хойшлуулахаас өмнө сар бүрийн тодорхой өдөр та зээлээ төлдөг байсан бол 2023 оны 1-р сарын тухайн өдөр таны зээлийн төлбөр татагддаг дансанд зээлийн төлбөр байршсан байх шаардлагатай. Хэрэв тухайн өдөр таны данснаас мөнгө татагдаагүй буюу таны зээл төлөгдөөгүй нөхцөлд та өөрөө зээлийн төлбөрөө зээлийн данс руугаа шилжүүлэх шаардлагатай. Мөн харилцагч банкандаа хандаж автоматаар татуулах тохиргоог хийлгэх нь зүйтэй юм. Энэ нь ямар нэгэн процессын алдаанаас үүдэн таны орон сууцны ипотекийн зээл хугацаа хэтрэх, танд зээлийн зөрчлийн түүх үүсэхгүй байх асуудлаас сэргийлнэ.  


28
angry
3
care
5
haha
27
liked
10
love
19
sad
22
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 16 цагийн өмнө
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 17 цагийн өмнө
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 18 цагийн өмнө
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 20 цагийн өмнө
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 21 цагийн өмнө
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 21 цагийн өмнө
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 22 цагийн өмнө
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 22 цагийн өмнө
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 23 цагийн өмнө
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ Өчигдөр
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна Өчигдөр
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа Өчигдөр
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив Өчигдөр
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа Өчигдөр
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна 2026/07/21
Зарим нутгаар аадар бороо орно 2026/07/21
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ 2026/07/20
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ 2026/07/20
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ 2026/07/20
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав 2026/07/20