“Улс төр, эдийн засаг, эрх зүйн шийдэл-нийгмийн зөвшилцөл” сэдэвт чуулга, уулзалт болно

М.Төгөлдөр
2023/01/05

Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооноос “Улс төр, эдийн засаг, эрх зүйн шийдэл-нийгмийн зөвшилцөл” сэдэвт чуулга, уулзалтыг 2023 оны нэгдүгээр сарын 11-ний өдрийн 10.00 цагт Төрийн ордонд зохион байгуулна.

Улсын Их Хурлаас 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдөр “Зөвлөлдөх санал асуулга явуулах тухай” тогтоолыг баталсан.

“Улс төр, эдийн засаг, эрх зүйн шийдэл-нийгмийн зөвшилцөл” сэдэвт чуулга, уулзалтыг Улсын Их Хурлын 2022 оны 80 дугаар тогтоолоор баталсан “Зөвлөлдөж шийдье” зөвлөлдөх санал асуулгын хүрээнд зохион байгуулж байна.

Уг чуулга, уулзалтад улс төрийн нам, иргэний нийгмийн байгууллага, эрдэмтэн судлаачид, төрийн бус байгууллага болон мэргэжлийн холбоод оролцоно.

Зөвлөлдөх санал асуулга зохион байгуулах ажлын хүрээнд эрдэм шинжилгээний бага хурал, цуврал уулзалт, хэлэлцүүлгийг зохион байгуулахаар төлөвлөөд байгаа юм хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 16 цагийн өмнө
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 17 цагийн өмнө
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 17 цагийн өмнө
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 19 цагийн өмнө
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 21 цагийн өмнө
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 21 цагийн өмнө
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 21 цагийн өмнө
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 21 цагийн өмнө
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 22 цагийн өмнө
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ Өчигдөр
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна Өчигдөр
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа Өчигдөр
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив Өчигдөр
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа Өчигдөр
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна Өчигдөр
Зарим нутгаар аадар бороо орно Өчигдөр
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ 2026/07/20
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ 2026/07/20
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ 2026/07/20
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав 2026/07/20