Америкийн үндэсний сагсан бөмбөгийн холбооны лигийн тоглолтын нээлтэд уран нугаралтын үзүүлбэрийг толилуулжээ

М.Төгөлдөр
2023/01/05

Америкийн үндэсний сагсан бөмбөгийн холбооны лигийн аварга “Голден Стейт Уориорз” баг “Атланта Хокс” багтай энэ оны 1 дүгээр сарын 2-ны өдөр хийсэн тоглолтын нээлтэд Монгол уран нугаралтын үзүүлбэрийг толилуулав.

Монгол Улсаас АНУ-ын Сан Франциско хотод суугаа Ерөнхий консул Б.Ургамалцэцэг арга хэмжээний нээлтийн үеэр “Хонх” цохин, тоглолтыг эхлүүлсэн бөгөөд арга хэмжээнд 200 гаруй монгол иргэн оролцон төрийн далбаагаа намируулж, үндэсний дээл хувцсаа танилцуулав. Сагсан бөмбөгийн спортоор дамжуулан Монголын соёл урлагийг сурталчлах зорилгоор уг үзүүлбэрийг Монгол Улсын Гадаад харилцааны яам, Монгол Улсаас АНУ-ын Сан Франциско хотод суугаа Ерөнхий консулын газар, “Бэй Аэриагийн Монголчуудын холбоо” хамтран зохион байгуулав.

“Голден Стейт Уориорз” баг Калифорн мужид амьдарч буй ази гаралтай иргэдэд хүндэтгэл үзүүлэх зорилгоор жил бүр “Азийн өв соёлын үдэш” арга хэмжээг зохион байгуулдаг бөгөөд энэ удаа Монголчууд ийнхүү өв соёлоо сурталчлан оролцов. Дээрх арга хэмжээний шууд дамжуулалтыг АНУ-ын NBATV сувгаар 2,4 сая хүн үзэж сонирхсон байна.


0
angry
1
care
0
haha
12
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Нэгдүгээр шинэ тойрог замын төслийг монгол улсын их хуралд танилцууллаа 1 цагийн өмнө
​ Төрийн дээд одон медаль, зам тээврийн салбарын шагнал гардууллаа 2 цагийн өмнө
Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд 3 цагийн өмнө
Танилц: Татан буугдаж буй 29 Үндэсний хороо, зөвлөл 5 цагийн өмнө
Хууль зүй, дотоод хэргийн сайд Л.Мөнхбаатарын санаачлан хэрэгжүүлсэн “Хүслийн хад аялал жуулчлалын цогцолбор” нээлтээ хийлээ 6 цагийн өмнө
​ Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна 6 цагийн өмнө
Улаанбаатарт бороо орно 6 цагийн өмнө
Хэт холын зайн гүйлтийн тамирчин Б.Буджаргалыг Хөдөлмөрийн Гавьяаны Улаан Тугийн одонгоор шагнав 23 цагийн өмнө
Рагчаагийн Анхням МУГЖ цол хүртлээ Өчигдөр
​ “Эрчим хүчний өндөржүүлсэн бэлэн байдал дундах улс төрийн "галт томилгоо’” Өчигдөр
Ч.Найдандорж: “Ардын жүжигчин” болоод их баярлалаа. Би ер нь шагналд дуртай хүн бололтой шүү Өчигдөр
Д.Бямбацогт: Намайг эрхэм хүндтэй шагнал хүртээсэй гэж хүссэн олон хүн байсанд маш их баярласан Өчигдөр
ЭМГЭНЭЛ Өчигдөр
НҮБ-ын ойн комиссын “Хуурай бүс нутгийн ажлын хэсгийн IV хурал”-ыг улаанбаатар хотноо зохион байгуулж байна Өчигдөр
Ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй аж ахуй нэгж байгууллагуудад шалгалт хяналт хийв Өчигдөр
Засгийн газар нэн тэргүүнд ямар ажил хийх ёстой талаар Emongolia болон 11-11 төвөөр дамжуулж иргэдээс санал авч эхэллээ Өчигдөр
Х.Нямбаатар: Авлигын хэргээр ял шийтгэл авч байсан нэг хүн намайг АТГ-д шалгуулахаар өгчээ Өчигдөр
​Урт цагааны цэцэрлэгт хүрээлэн өнөөдөр ашиглалтад орохоор болжээ Өчигдөр
Дуу цахилгаантай бороо орно Өчигдөр
Наадмын хуушуур хийх зөвшөөрлийг дүүргүүд олгодог Өчигдөр