О.Цогтгэрэл Д.Ганбатыг чихрийн тавгаар цохих гэж байсныг нь Б.Пүрэвдорж болиулжээ

М.Төгөлдөр
2023/01/05

 УИХ-ын гишүүн Д.Пүрэвдоржийн албан өрөөнд нь буюу Төрийн ордны хоёр давхрын 203 тоотод  УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд  Д.Ганбат,  Д.Бат-Эрдэнэ,  Ш.Адьшаа, О.Цогтгэрэл нар үдийн цай уужээ. 

Энэ үеэр нэр бүхий гишүүдийн дунд маргаан гарч, нэгнийхээ биед халдахыг завдсан байна. Тодруулбал, УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл УИХ-ын гишүүн Д.Ганбатыг заамдаж,  сууж байсан сандал дээрээс нь татаж босгон улмаар чихрийн тавгаар цохих гэж байхад нь УИХ-ын гишүүн Д.Пүрэвдорж уг үйлдлийг таслан зогсоожээ. 

УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл, УИХ-ын гишүүн Д.Ганбат нар өрөөний маргаантай байгаа.  О.Цогтгэрэл УИХ дахь АН-ын бүлгийн дарга болсноосоо хойш  Д.Ганбатыг өрөөгөө суллаж өгөхийг  шаардсан ч түүний хувьд өрөөгөө суллаж өгөхгүй, учир нь тухайн өрөөг нь АН-ын бүлгийн дарга болохоос өмнө буюу гишүүнээр сонгогдож орж ирэхэд нь  УИХ-ын Тамгын газраас хуваарилж өгсөн өрөө" хэмээн тайлбарласаар ирсэн. 

Эцэстээ тэдний дундах өрөөний маргаан зодоондоо тулсан нь өнөөдрийн дээрх үйлдлээс нь харагдаж байна. 


14
angry
0
care
74
haha
3
liked
7
love
6
sad
12
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 16 цагийн өмнө
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 17 цагийн өмнө
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 17 цагийн өмнө
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 19 цагийн өмнө
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 21 цагийн өмнө
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 21 цагийн өмнө
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 21 цагийн өмнө
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 21 цагийн өмнө
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 22 цагийн өмнө
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ Өчигдөр
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна Өчигдөр
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа Өчигдөр
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив Өчигдөр
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа Өчигдөр
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна Өчигдөр
Зарим нутгаар аадар бороо орно Өчигдөр
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ 2026/07/20
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ 2026/07/20
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ 2026/07/20
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав 2026/07/20