Өнгөрөгч арванхоёрдугаар сарын 04-нөөс эхэлсэн иргэдийн эсэргүүцлийн жагсаалд оролцож явсан иргэн Б.Бат-Очир буюу Монголоо гэх залууг ор сураггүй алга болсон түүнчлэн түүнийг нас барсан гэх мэдээллүүд цахим орчинд өрнөөд байсан билээ.
Харин тэрбээр жүжигчин У.Цогтбаярын кино нээлтэд оролцсон төдийгүй энэ талаар "Цагдаа нар намайг мэдүүлэг өг гэж дуудахаар нь би өөрөө очсон, хүчээр авч яваагүй. Мөн намайг айлгаж, сүрдүүлсэн зүйл байхгүй. Харин утсыг минь шалгах шаардлагатай учраас хурааж авсан. Тэгээд удалгүй буцааж өгсөн. Энэ хугацаанд би гэртээ амарч байсан. Утасгүй байсан учраас хүмүүстэй холбогдож чадаагүй” гэсэн байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна