МИАТ ТӨХК, Туркиш Эйрлайнс компанитай аяллын дугаар хамтран эзэмших гэрээ байгууллаа

М.Төгөлдөр
2023/01/05

МИАТ ТӨХК болон Туркиш Эйрлайнс компаниуд зорчигчдынхоо аялах боломжийг нэмэгдүүлэх зорилгоор аяллын дугаар хамтран эзэмших гэрээ байгуулан ажиллаж эхэллээ.

Үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ компани болон Star Alliance–ийн гишүүн Туркиш Эйрлайнс компаниуд ийнхүү хамтран ажилласнаар зорчигч үйлчлүүлэгчиддээ Турк, Монгол болон бусад улс орнуудын хооронд илүү уян хатан сонголттойгоор аялах боломжийг олгох юм.

Тус хамтын ажиллагаагаар Туркиш Эйрлайнс нь МИАТ ТӨХК-ийн Улаанбаатар хот руу хүрэх нислэгт маркетингийн тээвэрлэгчээр ажиллах бол МИАТ компанийн үйлчлүүлэгчдэд Туркиш Эйрлайнс компанийн нислэгийн сүлжээгээр Европ болон АНУ-ын чиглэлд аялах боломжийг санал болгож байна.

Өөрөөр хэлбэл Туркиш Эйрлайнс компани МИАТ ТӨХК-ийн Улаанбаатар-Истанбул чиглэлд TK аяллын дугаар бүхий нислэгийг санал болгох бол МИАТ компани нь Истанбул-Улаанбаатар чиглэл болон Истанбул хотоос цааш Туркиш Эйрлайнсийн нислэг үйлддэг Европ болон АНУ-ын 10 хотын чиглэлд ОМ аяллын дугаар бүхий нислэгийг санал болгох боломжтой.

Туркиш Эйрланс компанийн Гүйцэтгэх захирал бөгөөд ТУЗ-ийн гишүүн ноён Билал ЭКШИ дээрх гэрээг үзэглэх үеэр "Манай хоёр улсын Үндэсний агаарын тээвэрлэгчид аяллын дугаар хамтран эзэмших гэрээ байгуулан Истанбул, Улаанбаатар хотын нислэгийн давтамжийг харилцан нэмэгдүүллээ.

Нэмж дурдахад шинээр гарын үсэг зурсан аяллын дугаар хамтран эзэмших гэрээнд байгаа бусад чиглэлүүдээс гадна илүү олон чиглэлийг холбох болно." гэв.

МИАТ ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Мөнхтамир: “Энэхүү гэрээ нь хоёр компанийн хамтын ажиллагааны хувьд маш чухал үйл явдал болж байгаа бөгөөд манай хоёр компанийн зорчигчдод илүү таатай, сонголтуудыг бий болгож байна.

Туркиш Эйрлайнс нь дэлхийд маш өргөн сүлжээтэй томоохон компаниудын нэг бөгөөд ийнхүү хамтран ажиллах болсон нь манай компанийн нислэгийн сүлжээг өргөжүүлэхэд томоохон хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна” гэж онцлон хэлэв.

МИАТ ТӨХК-ийн тухай

МИАТ ТӨХК нь 1956 онд үүсгэн байгуулагдсан, Монгол Улсын төрийн өмчит Үндэсний агаарын тээвэрлэгч бөгөөд олон улсын нислэгээс гадна орон нутгийн захиалгат нислэг үйлддэг.

Бизнесийн үндсэн үйл ажиллагаа нь зорчигч болон карго ачааны тээвэр, агаарын хөлгийн засвар үйлчилгээ, авиа компаниудад үзүүлэх газрын үйлчилгээ юм. МИАТ ТӨХК-ийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг албан ёсны цахим хуудас www.miat.com болон Facebook , Twitter, YouTube, Instragram зэрэг цахим хуудаснаас авах боломжтой.

Туркиш Эйрлайнс компанийн тухай

Туркиш Эйрлайнс компани нь 1933 онд таван онгоцтойгоор үйл ажиллагаагаа эхлүүлж байжээ. Өнөөдөр тус компани нь 386 агаарын хөлгөөр дэлхийн 128 улсын 289 чиглэлд, дотоодын 53 нийт 342 чиглэлд нислэг үйлддэг, дэлхийн шилдэг агаарын тээвэрлэгчийн тоонд зүй ёсоор тооцогддог компани болтлоо өсөн дэвжсэн байна.

Туркиш Эйрлайнс компанийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг албан ёсны цахим хуудас www.turkishairlines.com болон түүний албан ёсны Facebook, Twitter, YouTube, LinkedIn, Instagram зэрэг цахим хуудаснаас авах боломжтой.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 16 цагийн өмнө
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 17 цагийн өмнө
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 17 цагийн өмнө
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 19 цагийн өмнө
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 21 цагийн өмнө
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 21 цагийн өмнө
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 21 цагийн өмнө
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 21 цагийн өмнө
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 22 цагийн өмнө
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ Өчигдөр
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна Өчигдөр
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа Өчигдөр
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив Өчигдөр
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа Өчигдөр
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна Өчигдөр
Зарим нутгаар аадар бороо орно Өчигдөр
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ 2026/07/20
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ 2026/07/20
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ 2026/07/20
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав 2026/07/20