Зөвлөлийн гишүүн сонгон шалгаруулна

М.Төгөлдөр
2023/01/06

Нийслэлийн Бодлогын судалгаа, шинжилгээний төв нь нийслэлийн нийгэм, эдийн засгийн динамик загвар боловсруулж, нийслэлээс гаргаж байгаа бодлого, шийдвэр, төсөл хөтөлбөрийн нөлөөллийг тооцон, хот байгуулалт, дэд бүтэц, эдийн засаг, нийгмийн шинжилгээ, таамаглал, хөгжлийн бодлого, төлөвлөлт, хөрөнгө оруулалтын макро тооцооллыг хийж, төр, хувийн хэвшлийн төсөл, хөтөлбөрийн үр ашгийг тооцоолдог. Иймээс дээрх чиглэлүүдээр хийсэн бодлогын судалгааны тодорхой шийдлийн хувилбарыг хэлэлцэх, санал боловсруулах, төвийн судалгааны өдөр тутмын үйл ажиллагаанд шаардлагатай тохиолдолд биечлэн оролцож, оюуны нөөцөөр дэмжлэг үзүүлэх чиг үүрэг бүхий орон тооны бус “Шинжээчдийн зөвлөл” болон “Шинжлэх ухаан, технологийн зөвлөл”-ийн гишүүдийг тус тус сонгон шалгаруулна. Иймд сонирхсон этгээд мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.

Тавигдах шаардлага:

  1. Тухайн хуулийн этгээдийн орон тооны бус зөвлөлийн гишүүний үүргийг гүйцэтгэхэд шаардагдах ур чадвар, мэдлэг боловсрол, ажлын туршлагатай байх.
  2. Тухайн хуулийн этгээдийн орон тооны бус зөвлөлийн гишүүн байхад ашиг сонирхол үүсгэхгүй байх.

Бүрдүүлэх материал:

  1. Анкет (Төрийн албан хаагчийн анкет, 4х6 хэмжээтэй зураг наасан байх);
  2. Ажил байдлын тодорхойлолт;
  3. Боловсролын диплом, үнэмлэх, бусад сургалт семинарт хамрагдсан гэрчилгээ, сертификатын хуулбар;
  4. Иргэний үнэмлэхийн хуулбар.

Анхаарах зүйлс:

  1. Баримт бичгийг битүүмжилсэн байх ба дугтуйн гадна талд “Нийслэлийн Бодлогын судалгаа, шинжилгээний төв” НТҮГ-т гэж хаяглан, сонгон шалгаруулалтад оролцогч иргэний оршин суугаа хаяг, холбоо барих утасны дугаарыг гаргацтай бичнэ.
  2. Нэг дугтуйнд зөвхөн 1 сонгон шалгаруулалтын баримт бичгийг хийнэ.
  3. Баримт бичгийг сонгон шалгаруулалтын дараа буцаан олгохгүй болно.
  4. Хугацаа хоцорсон баримт бичгийг хүлээн авахаас татгалзана.
  5. Баримт бичгийн бүрдэл дутуу тохиолдолд сонгон шалгаруулалтаас хасна.
  6. Сонгон шалгаруулалтын шаардлага хангасан иргэнтэй холбоо барина.

Сонгон шалгаруулалтын материал хүлээн авах хугацаа, газар:

          Сонирхсон этгээд мэдүүлгээ хэвлэж, дугтуйлан дор дурдсан хаягаар 2022 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 10:00 цагаас өмнө ирүүлнэ үү.

Хаяг: Хангарди ордон, 13 давхар, 1301 тоот, Утас: 99093428

НИЙСЛЭЛИЙН БОДЛОГЫН СУДАЛГАА, ШИНЖИЛГЭЭНИЙ ТӨВ НТҮГ


0
angry
0
care
0
haha
0
liked
1
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 15 цагийн өмнө
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 16 цагийн өмнө
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 16 цагийн өмнө
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 18 цагийн өмнө
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 20 цагийн өмнө
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 20 цагийн өмнө
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 20 цагийн өмнө
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 21 цагийн өмнө
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 21 цагийн өмнө
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ Өчигдөр
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна Өчигдөр
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа Өчигдөр
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив Өчигдөр
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа Өчигдөр
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна Өчигдөр
Зарим нутгаар аадар бороо орно Өчигдөр
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ 2026/07/20
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ 2026/07/20
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ 2026/07/20
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав 2026/07/20