Хүний эрх хамгаалагчийн хорооны гишүүнд нэр дэвших тухай хүсэлт хүлээн авч байна

М.Төгөлдөр
Өчигдөр

Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 10 дугаар зүйлд Хүний эрхийн Үндэсний Комиссын дэргэд хүний эрх хамгаалагчийн эрх зөрчигдсөн эсэх талаар дүгнэлт гаргах чиг үүрэг бүхий орон тооны бус Хүний эрх хамгаалагчийн хороо ажиллана гэж заасан.

Хүний эрх хамгаалагчийн хороо нь үйл ажиллагаагаа бие даан явуулах бөгөөд дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ. Үүнд:

  • Хүний эрх хамгаалагчийн эрх зөрчигдсөн талаарх гомдол, мэдээллийг
  • хүлээн авах;
  • Гомдол, мэдээллийн талаар нотолгоо, баримт, мэдээлэл цуглуулах;
  • Хүний эрх хамгаалагчийг хамгаалах хэрэгцээ шаардлагыг тодорхойлох, эрсдэлийн үнэлгээ хийх;
  • Эрсдэлийн үнэлгээнд үндэслэн гаргасан дүгнэлтийг Комисст хүргүүлэх;
  • Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн хэрэгжилт болон хүний эрх хамгаалагчийн нөхцөл байдалд хяналт шинжилгээ, судалгаа хийж, жил бүр Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх илтгэлд тусгуулах;
  • Гомдол, мэдээллийн сан бүрдүүлэх.

Хүний эрх хамгаалагчийн хороо нь долоон хүний бүрэлдэхүүнтэй ажиллах ба Хорооны дарга нь Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн, Хорооны хоёр гишүүнийг Монголын Хуульчдын Холбоо, Монголын Өмгөөлөгчдийн Холбооноос нэр дэвшигчийг шууд, бусад дөрвөн гишүүнийг ашгийн төлөө бус хуулийн этгээдийн төлөөллөөс нэр дэвшүүлэн, нээлттэй сонсголоор сонгон шалгаруулж, Комисс батламжлахаар хуульчилсан.

Иймээс Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 11 дүгээр зүйлд заасны дагуу Хүний эрх хамгаалагчийн хорооны гишүүнд дөрвөн ашгийн төлөө бус хуулийн этгээдийн төлөөллөөс хоёр нэр дэвшигчийг сонгон шалгаруулах тул шаардлага хангасан иргэнийг нэрээ дэвшүүлэхийг урьж байна.

Хорооны гишүүнд нэр дэвшигч нь Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д заасан дараах шаардлага хангасан байна. Үүнд:

  1. Хүний эрхийг хамгаалах чиглэлээр үндэсний, эсхүл олон улсын хэмжээнд долоогоос доошгүй жил ажилласан туршлагатай (Нотлох баримтыг хавсаргах);
  2. Хүний эрхийг хамгаалах олон улсын тогтолцоо, эрх зүйн хэм хэмжээний талаар мэдлэг, туршлагатай (Нотлох баримт хавсаргах);
  3. Сүүлийн таван жил улс төрийн намын удирдах албан тушаал эрхэлж байгаагүй.

Хүний эрх хамгаалагчийн хорооны гишүүнд тавих шаардлага хангасан иргэдээс дараах баримт бичгийг 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдрөөс эхлэн 2023 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 17:30 цаг хүртэл хугацаанд хүлээн авна. Нэр дэвшигч материалаа биечлэн болон цахимаар ирүүлж болно. Үүнд:

  1. Хорооны гишүүнд нэр дэвших тухай хүсэлт гаргагчийн анкет;
  2. Иргэний үнэмлэхийн хуулбар;
  3. Бакалаврын, эсхүл түүнээс дээш боловсролын зэргийн дипломын хуулбар;
  4. Нийгмийн даатгалын дэвтэр болон ажил эрхлэлтийг тодорхойлох бусад баримт бичгийн хуулбар; (Нийгмийн даатгалын дэвтэр (Хөдөлмөрийн дэвтэр)-ийн хуулбар, цахим лавлагаа авах)
  5. Хүсэлт гаргагчийн талаарх тодорхойлолт; (урьд болон одоо ажиллаж байгаа байгууллагын удирдах албан тушаалтны тодорхойлолт)
  6. Урьд ял шийтгэгдсэн, эрүүгийн хариуцлагад татагдаж байсан болон зөрчилд холбогдон шалгагдсан эсэх Цагдаагийн байгууллагын тодорхойлолт; (e-mongolia–аас татан авах)
  7. Сэтгэцийн өвчин, эмгэггүй байх (Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн тодорхойлолт).

”Хүний эрх хамгаалагчийн хорооны гишүүнийг сонгон шалгаруулах журам” хавсралтаар баталсан “Хорооны гишүүнд нэр дэвших тухай хүсэлт гаргагчийн анкет”-ыг энд дарж татаж авна уу.

Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулийг энд дарж татаж авна уу

Хүний эрх хамгаалагчийн хорооны гишүүнийг сонгон шалгаруулах журмыг энд дарж үзнэ үү.

Холбоо барих:

Лавлах утасны дугаар (ажлын цагаар): 51-263126, 88091939

Баримт бичиг цаасаар хүлээн авах хаяг: Засгийн газрын XI байр, 118 тоот

Баримт бичиг файлаар хүлээн авах цахим шуудангийн хаяг: [email protected]

МОНГОЛ УЛСЫН ХҮНИЙ ЭРХИЙН ҮНДЭСНИЙ КОМИСС


0
angry
1
care
0
haha
0
liked
0
love
0
sad
1
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Танилц: Татан буугдаж буй 29 Үндэсний хороо, зөвлөл 31 минутын өмнө
Хууль зүй, дотоод хэргийн сайд Л.Мөнхбаатарын санаачлан хэрэгжүүлсэн “Хүслийн хад аялал жуулчлалын цогцолбор” нээлтээ хийлээ 1 цагийн өмнө
​ Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна 2 цагийн өмнө
Улаанбаатарт бороо орно 2 цагийн өмнө
Хэт холын зайн гүйлтийн тамирчин Б.Буджаргалыг Хөдөлмөрийн Гавьяаны Улаан Тугийн одонгоор шагнав 19 цагийн өмнө
Рагчаагийн Анхням МУГЖ цол хүртлээ 19 цагийн өмнө
​ “Эрчим хүчний өндөржүүлсэн бэлэн байдал дундах улс төрийн "галт томилгоо’” 19 цагийн өмнө
Ч.Найдандорж: “Ардын жүжигчин” болоод их баярлалаа. Би ер нь шагналд дуртай хүн бололтой шүү 21 цагийн өмнө
Д.Бямбацогт: Намайг эрхэм хүндтэй шагнал хүртээсэй гэж хүссэн олон хүн байсанд маш их баярласан 22 цагийн өмнө
ЭМГЭНЭЛ Өчигдөр
НҮБ-ын ойн комиссын “Хуурай бүс нутгийн ажлын хэсгийн IV хурал”-ыг улаанбаатар хотноо зохион байгуулж байна Өчигдөр
Ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй аж ахуй нэгж байгууллагуудад шалгалт хяналт хийв Өчигдөр
Засгийн газар нэн тэргүүнд ямар ажил хийх ёстой талаар Emongolia болон 11-11 төвөөр дамжуулж иргэдээс санал авч эхэллээ Өчигдөр
Х.Нямбаатар: Авлигын хэргээр ял шийтгэл авч байсан нэг хүн намайг АТГ-д шалгуулахаар өгчээ Өчигдөр
​Урт цагааны цэцэрлэгт хүрээлэн өнөөдөр ашиглалтад орохоор болжээ Өчигдөр
Дуу цахилгаантай бороо орно Өчигдөр
Наадмын хуушуур хийх зөвшөөрлийг дүүргүүд олгодог Өчигдөр
Ц.Төмөрбаатар: Би аавынхаа зэрэгт хүрэхгүй ч цол хэргэм ижил боллоо Өчигдөр
Аялал Жуулчлалын Мэргэжлийн Холбоо, CU брэнд хамтран Монгол орноороо СОЁЛТОЙ АЯЛЪЯ үндэсний аяныг эхлүүллээ Өчигдөр
Ардын уран зохиолч Пунцагийн Бадарчид Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Өчигдөр