Лангуун дээрх үнэ кассаас зөрвөл тухайн сүлжээ дэлгүүр газар дээр нь зөрүү мөнгийг олгоно

М.Төгөлдөр
2023/01/09

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга С.Мөнхчулуун болон тус агентлагийн Хэрэглэгчийн эрхийг хамгаалах, зар сурталчилгааны газрын дарга Ц.Тэрбиш нар лангуу-кассын үнэ зөрдөг зөрчлийг давтан гаргуулахгүй байхад чиглэсэн үйл ажиллагааны зохион байгуулалтыг сайжруулах, цаг үеийн бусад асуудлын талаар “Номин”, “И март”, CU, “GS25”, “ЭФЭС”, “Сансар”, “Абсолют” зэрэг сүлжээ дэлгүүрүүдийн удирдлагууд, холбогдох албан тушаалтнуудтай ажил хэргийн уулзалт зохион байгуулсан байна.

Уулзалтаар Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга С.Мөнхчулуун оролцогчдод хандан “лангуу-кассын үнэ зөрдөг зөрчлийг 2022 онд шалгаж, 4 аж ахуй эрхлэгчид 5 сая төгрөгийн торгууль ногдуулсан боловч тухайн зөрчлийн талаарх гомдол, мэдээлэл ирсээр, зөрчил давтан гарсаар байна. Иймд торгоод орхидог байж болохгүй, гол нь зөрчил бодитой арилах суурь нөхцөлийг бүрдүүлж, хэрэглэгч хохирлоо бодитой арилгуулдаг байх нь чухал, ингэхийн тулд хэрэглэгчдийн мэдээлэл авдаг онцлогийг харгалзан орчин үеийн технологийн шийдлийг ашиглахаас гадна мэдээлэл хүргэх уламжлалт арга хэлбэрийг ашиглах, бусдынхаа хэрэгжүүлсэн сайн туршлагыг өөрийн онцлогт тохируулан хэрэгжүүлэх шаардлагатай. Тухайлбал, “Миний дэлгүүр” ХХК-аас “Зөв бичилтийн амлалт” арга хэмжээг хэрэгжүүлсэн, мөн “И март” болон “Номин”-оос ажилтнууддаа болон хэрэглэгчдэд зориулсан аппликэйшн /АПП/ гаргаж байгаа, хэрэглэгчдэд зориулсан киоск машиныг нэвтрүүлэхээр бэлтгэл ажлыг ханган ажиллаж байгаа зэрэг нь нэг алхам урагшилж байна. Энэ жилийн хувьд тус агентлагийн онцлог нь өнгөрсөн жил хэрэгжүүлсэн ажлуудын гүйцэтгэлд анхаарал хандуулж, бүрэн ажил хэрэг болтол үр дүнг нь үзэхээр ажиллах зорилготой ажиллаж байгаа”-г дурдсан байна.
Мөн Аймаг, дүүргүүдийн ЗДТГ-т тухайн нутаг дэвсгэрийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг 8, 6 нэрийн дэлгүүрүүдэд лангуун дээр үнэ байршуулдаггүй, лангуу-кассын үнэ зөрдөг зөрчлийг гаргуулахгүй байхад хяналт тавих ажлыг хариуцан зохион байгуулж ажиллах чиглэлийг 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 01/2171 дугаартай албан бичгээр хүргүүлсэн” талаар тус тус мэдээлэл өгчээ.

Уулзалтад оролцсон аж ахуйн эрхлэгчдийн зүгээс лангуу-кассын үнэ зөрдөг зөрчлийг гаргуулахгүй байх чиглэлээр ажлууд хийгдэн тодорхой үр дүнд хүрч эхэлсэн, түүнчлэн ШӨХТГ-ын шаардлагыг хүлээн авч, “лангуу кассын үнэ зөрдөг зөрчлийг гаргахгүй байх амлалт”-ыг хэрэгжүүлэхээ илэрхийлсэн байна.
Эцэст нь Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас сүлжээ дэлгүүрүүдтэй хамтран “Лангуу-кассын үнийн зөрүү гаргахгүй байх амлалт”-ыг хамтран хэрэгжүүлэх шийдэлд хүрчээ. Ингэснээр сүлжээ дэлгүүрүүдэд лангуу-кассын үнийн зөрүү гарсан тохиолдолд тухайн зөрчлийг дэлгүүр газар дээр нь шийдвэрлэж хэрэглэгчдэд зөрүүг олгох, нэмэлт бонус олгох зэрэг арга хэмжээ авах бөгөөд зөрчлөөс үүдэн гарах зөрүүгийн алдагдлыг дэлгүүр өөрөө хариуцаж ажиллах бөгөөд энэ талаарх санамж, анхааруулгыг кассын дэргэд байршуулах юм. Ингэснээр хэрэглэгч сонгосон бараагаа зөрүүтэй үнээс шалтгаалан буцаах, нэмэгдсэн үнээр авах зэрэг хэрэглэгчийн хохироосон үйлдэл гарахгүй байх нөхцөл бүрдэж, дэлгүүрүүд өдөр тутам үнийн зөрүү төлж хохирол амсахгүйн тулд хариуцлагаа илүү дээшлүүлж, хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах шаардлага үүсэж байгаа юм. Иймд энэ төрлийн зөрчил гарсан тохиолдолд хэрэглэгч Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн газарт шууд гаргах бус тухайн дэлгүүрийн кассад мэдэгдэж үнийн зөрүүнээс үүссэн хохирлыг газар дээр нь шийдүүлэх боломжтой болох юм. Дээрх сүлжээ дэлгүүрүүд “лангуу-кассын үнийн зөрүү гаргахгүй байх амлалт”-ыг хэрэгжүүлэх бэлтгэлийг хангаж, улмаар хэрхэн хэрэгжүүлэх арга хэлбэрээ тодорхой болгон нийтэд мэдээлэхээр боллоо.
Цаашид ШӨХТГ-аас 6, 8 нэрийн барааны дэлгүүр, хүнсний зах худалдааны төвүүдэд лангуун дээрх бүтээгдэхүүний үнийг байршуулж, хэрэглэгчийг мэдээллээр хангах үйл ажиллагааг аймаг, дүүргүүдийн ЗДТГ-уудын Худалдаа үйлчилгээний хэлтсүүдтэй хамтран зохион байгуулж хяналт тавьж ажиллах аж.


1
angry
0
care
0
haha
2
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 15 цагийн өмнө
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 16 цагийн өмнө
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 16 цагийн өмнө
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 18 цагийн өмнө
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 20 цагийн өмнө
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 20 цагийн өмнө
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 20 цагийн өмнө
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 21 цагийн өмнө
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 21 цагийн өмнө
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ Өчигдөр
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна Өчигдөр
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа Өчигдөр
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив Өчигдөр
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа Өчигдөр
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна Өчигдөр
Зарим нутгаар аадар бороо орно Өчигдөр
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ 2026/07/20
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ 2026/07/20
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ 2026/07/20
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав 2026/07/20