Сэтгүүлч Ч.Лодойсамбуу УИХ, Засгийн газрыг Цэцэд өгнө

Л.Бямбажав
2023/01/09

"Улаан бал" нэвтрүүлгийн хөтлөгч Ч.Лодойсамбуу Үндсэн хуулийн цэцэд хандахаар болжээ. Тодруулбал, УИХ, Засгийн газар удаа дараа Үндсэн хуулиа зөрчиж иргэдийнхээ эрх, эрх чөлөөнд ноцтойгоор халдаж байгааг дахин сануулж маргааш /2023.01.10/ Үндсэн хуулийн цэцэд хандахаа тэрбээр сошиал хуудсаараа мэдэгдлээ. Тэрбээр энэ тухай "Сүүлийн хэдэн саржин чухал салбарын сайд нартай бараг бүгдтэй нь л нүүр тулж ярилцлаа, асуулаа, шаардлаа. Тоймоороо ч хэллээ. Сэтгүүлчийн ажил нь хүрдэггүй юм бол иргэнийхээ хувиар өргөдлөө бариад очъё" хэмээсэн байна. 

Сэтгүүлч Ч.Лодойсамбуу өнгөрсөн долоо хоногийн "Улаан бал" товч тоймоороо "Үнгэсэн хууль" хэмээх сэдвийн хүрээнд Үндсэн хуулийн заалтууд хэрхэн зөрчигдөж буйг тоймлосон. 

Тухайлбал,  энэ оноос Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн өөрчлөлтийн дагуу сарын 10 сая төгрөгөөс дээш цалингийн орлогоос шаталсан татвар авах хууль хэрэгжиж эхэлсэн. 

Энэхүү хуулийн заалтыг сэтгүүлч Ч.Лодойсамбуу  тоймдоо хөндөж, тэрбээр "Үндсэн хуулинд хүний хувийн өмчийг төр нь хамгаалах ёстойг тодоос тод зааж өгсөн байдаг. Гэтэл саяхан батлагдсан Хувь хүний мэдээлэл хамгаалах тухай хууль Үндсэн хуулийг үл хэрэгсэж банкан дахь хувь хүний данс, дансны гүйлгээтэй холбоотой мэдээллийг багтааж хамгаалаагүй, задгай орхисон. Монголын төр хүний өмчтэй байх, өмчөө хамгаалах үндсэн эрхийг үндсээр нь зөрчиж эхэллээ. Энэ бол ухралт. Маш том ухралт" гэж үзэв. 

Тиймээс Үндсэн хуулиа зөрчиж иргэдийнхээ эрх, эрх чөлөөнд ноцтойгоор халдаж буй асуудлаар УИХ, Засгийн газрыг Үндсэн хуулийн цэцэд өгөхөө илэрхийлэв. 

Үндсэн хуулийн цэцэд гаргасан гомдлыг Цэцийн гишүүн хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногт багтаан шийдвэрлэдэг хуультай. Өөрөөр хэлбэл, тухайн гомдлыг Цэцийн даргын тогтоолоор томилсон гурван  гишүүний бүрэлдэхүүнтэй хуралдаанаар хянан хэлэлцэж, маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа үүсгэх эсэхийг шийдвэрлэж магадлал гаргадаг.


6
angry
0
care
2
haha
19
liked
1
love
1
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 14 цагийн өмнө
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 15 цагийн өмнө
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 15 цагийн өмнө
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 17 цагийн өмнө
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 19 цагийн өмнө
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 19 цагийн өмнө
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 19 цагийн өмнө
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 20 цагийн өмнө
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 20 цагийн өмнө
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ Өчигдөр
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна Өчигдөр
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа Өчигдөр
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив Өчигдөр
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа Өчигдөр
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна Өчигдөр
Зарим нутгаар аадар бороо орно Өчигдөр
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ 2026/07/20
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ 2026/07/20
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ 2026/07/20
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав 2026/07/20