Түлэнхийн төвийн “Б” блокийг ашиглалтад оруулна

Ц.Цэрэнбадам
2023/01/12

Гэмтэл согог судлалын үндэсний төвийн харьяа Түлэнхийн төв буюу “Түлэгдлийн эмнэлэг”-ийн “Б” блокийн барилгыг ашиглалтад оруулах Улсын комиссын баг бүрэлдэхүүн энэ сарын 10-ны өдөр тус эмнэлэгт ажиллалаа. Эмнэлгийн “А” блокийн барилгыг өнгөрсөн оны 10 дугаар сард ашиглалтад оруулж, үйлчлүүлэгч хүлээн авч эхэлсэн билээ. Өдгөө ашиглалтад оруулахаар зэхэж буй тус эмнэлгийн “Б” блокийн барилга нь зоорийн давхартайгаа нийлээд найман давхар бөгөөд нийт 13.926 м2 талбайтай, 240 ортойгоор иргэдэд тусламж үйлчилгээ үзүүлэх юм. “Түлэгдлийн эмнэлэг”-ийн “Б” блокийн барилга нь:

  • Амбулаторийн нэгдсэн тасаг
  • Эрчимт эмчилгээний тасаг
  • Яаралтай тусламжийн тасаг
  • Ясны эмгэг мэс заслын тасаг
  • Нөхөн сэргээх мэс заслын тасаг
  • Сэргээн засах эмчилгээний тасаг
  • Мэс засал, мэдээгүйжүүлгийн тасаг
  • Түлэгдлийн төв
  • Спорт гэмтлийн төв гэсэн бүтэц зохион байгуулалттай байна.

Түлэнхийн төвийн “Б” блокийн барилгыг тоног төхөөрөмжөө бүрэн суурилуулж дууссаны дараа ашиглалтад хүлээн авах аж. ГССҮТ-ийн харьяа тус “Түлэгдлийн эмнэлэг”-ийг Кувейтийн сангийн буцалтгүй тусламжийн хөрөнгө оруулалтаас 15.3 тэрбум, улсын төсвөөс 3.4 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар барьж буй юм гэж Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.


0
angry
0
care
0
haha
3
liked
0
love
0
sad
1
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 34 минутын өмнө
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 41 минутын өмнө
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 1 цагийн өмнө
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 1 цагийн өмнө
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 1 цагийн өмнө
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 19 цагийн өмнө
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 21 цагийн өмнө
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 21 цагийн өмнө
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив Өчигдөр
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа Өчигдөр
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна Өчигдөр
Зарим нутгаар аадар бороо орно Өчигдөр
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ Өчигдөр
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ Өчигдөр
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ Өчигдөр
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав Өчигдөр
Испанийн шигшээ баг ДАШТ-д хоёр дахь удаагаа түрүүллээ Өчигдөр
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Усны ослоор 13 хүн амиа алдсаны хоёр нь хүүхэд байжээ 2026/07/20
Зарим нутгаар бороо орно 2026/07/20