Д.Амарбаясгалан: 10 тэрбум бол аймар их мөнгө, анх арай ч үгүй байлгүй дээ гээд итгээгүй

Л.Бямбажав
2023/01/13

УБТЗ-д нүүрлэсэн авлигын асуудлаар Хөдөлгөөн, ачаа тээвэр хариуцсан замын орлогч дарга Д.Амарбаясгалантай ярилцаж байна. Түүний хувьд АТГ-ын дарга З.Дашдаваатай үеэлүүд. Уг томилгоонд нь улс төрийн нөлөө орсон эсэх мөн цагдан хоригдож буй С.Батдөлийн талаар шууд тодруулж байна. 


Тэрбээр " Миний дээр хоёр дарга ажилладаг. Миний доор Тээвэр зохион байгуулалтын алба гээд 3000 гаруй хүнтэй мөн Зорчигч тээврийн 1500 хүнтэй алба, Төмөр замын гаалийн алба гэсэн энэ гурван албаны ажлыг би хариуцдаг. Тээвэр зохион байгуулалтын албаны даргаар М.Цогт ажилладаг, энэ алба нь дөрвөн орлогч даргатай. Тэр дөрвөн орлогчийн нэг нь Э.Батдөл. Түүний хувьд 2022 оны гуравдугаар сард томилогдсон, миний хувьд 2022 оны нэгдүгээр сарын сүүлээр томилогдсон. Э.Батдөл өмнө нь хулгайн хэрэгт холбогдож байсан эсэхийг би мэдэхгүй. Хүний нөөцийн асуудлыг хариуцдаг өөр орлогч дарга бий. Хулгайн хэрэгт холбогдсон болохыг нь ч би мэдээгүй. Сүүлд цахим орчноос л мэдсэн. Би хүний нөөцийн сонгон шалгаруулалтад оролцдоггүй. 

10 тэрбум төгрөг бол аймар их мөнгө. Би анхлан итгээгүй, арай ч үгүй байлгүй дээ гэж бодож байсан. 

Тэр хүн тэр мөнгийг яаж олсныг бид мэдэхгүй, хуулийн байгууллага нь шалгаж тогтоох байх. Тэр хүнийг хаана, юу хийж байна вэ гээд өдөр бүр дагаад явах биш.  Надаас мэдүүлэг интэр аваагүй. Би бүх баримт бичгийг нь гаргаж өгөөрэй гэж чиглэл өгсөн. Манай дээр хоёр хүн ирж холбогдох материалуудыг ирж авсан. Тодруулах зүйл гарвал эргээд холбогдоно л гэсэн. 

Миний хувьд төмөр замын тээвэр хариуцсан орлогч дарга. Тээврийн бодлогыг том зургаар нь харж ажилладаг гэсэн үг. Бүх мөнгөө төлсний дараа буюу тээврийн хөлс, таталт тавилтынхаа хөлсийг төлснийх нь дараа тэр вагоныг бид хүлээн авч тээврийн бичиг баримтыг нь шалгана. Түүнээс биш төмөр замын тээврийн мөнгийг төлөхгүйгээр явдаг вагон гэж хаана ч байхгүй. Ачаатай вагон гаалийн бүрдүүлэлт хийлээ, гааль зөвшөөрлөө түүний дараа нь төмөр замын тээврийн бичиг баримт үйлдэнэ. 

Тээврийн бичиг баримтыг бүрдүүлэх санхүүгийн бүх бичиг баримтууд цахим болсон. Хэрэв төлбөр нь төлөгдөөгүй тохиолдолд тухайн вагон хөдлөхгүй.  Тэндээс тэр 10 тэрбум төгрөг гарна гэж түүхэнд байхгүй" гэв. 

-АТГ-ын дарга З.Дашдаваатай та үеэлүүд, таны томилгоонд нөлөөлсөн үү?  

-Тэр хүүхэд бол миний хамаатан, тэр хүүхдийг жоохон хүүхэд байхад нь би төмөр замд ажиллаж байсан. Жоохон том болоход нь би төмөр замын орлогч даргаар ажиллаж байсан. Би төмөр замд 30 жил ажиллаж байна. З.Дашдаваа гэдэг хүн миний энэ томилгоонд ямар ч холбоогүй. Яагаад гэвэл намайг ОХУ-ын тал дэмжиж би энэ албан тушаал дээр ирсэн. ОХУ-ын тал дэмжлэг байхгүй бол би энд байхгүй. Яагаад би өөрөө энэ байгууллагад маш олон жил ажиллачихаад албан тушаалд томилогдож болохгүй гэж. Мэдлэг боловсрол нь надад байна. Би яагаад хэн нэгэн хүний туслалцаагүйгээр дарга байж болдоггүй юм бэ. Төмөр замын байгууллага өөрийн гэсэн дүрэм журамтай газар. З.Дашдавааг жаахан хүүхэд  байхад нь би энэ байгууллагад дарга хийж байсан. Ер нь би яагаад хэн нэгэн хүнтэй холбоотой байх ёстой юм. Яагаад эмэгтэй хүн. Яагаад Монгол Улсад дандаа эмэгтэйчүүд рүү дайрч байдаг юм бэ. 




12
angry
5
care
8
haha
2
liked
2
love
4
sad
3
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Парис, Токиогийн гайхамшгийг санагдуулам дижитал ертөнц Улаанбаатарын төвд амиллаа 49 минутын өмнө
Энэ зуны аяллын маршрутад заавал оруулах фестиваль — “ХӨХ БААВГАЙ 2026” 2 цагийн өмнө
Нээлттэй сонгон шалгаруулалтын зар 4 цагийн өмнө
Дулааны тавдугаар цахилгаан станцыг дэд бүтэц бэлэн байршилд барина 6 цагийн өмнө
АТГ-аас мопед, скутерийн хэрэглээг түр зогсоолгов 8 цагийн өмнө
Бурхан Халдун уулын, уулын тэнгэрийг тайх төрийн тахилга болно 8 цагийн өмнө
Нийтийн эзэмшлийн гудамж талбайгаар иргэд аюулгүй зорчих нөхцөл бүрдлээ 9 цагийн өмнө
Бага зэргийн бороо орно 10 цагийн өмнө
DramaX.mn – Үзэх зүйл үргэлж бий 22 цагийн өмнө
Ашигт малтмалын тухай хуульд АМНАТ-ийг ОУ-ын жишигт хүргэж, гацсан төслүүд урагшлах зохицуулалтыг тусгасан Өчигдөр
Эмчийн зөвлөдөг “AiDent” шүдний сойзыг эх орондоо үйлдвэрлэж байна Өчигдөр
Шүдний эмч Б.Батбаяр 857 хүүхдийн шүд эмчилж бэлэг барилаа Өчигдөр
Л.Гантөмөр: Ардын хувьсгалын 70 жилийн ойгоор амжилттай барилдсан ​бөхчүүдэд цолыг нь өгөх хэрэгтэй Өчигдөр
О.Амгаланбаатар: Нэг эрийн гурван наадмаа ирэх наймдугаар сард өөрөө зохион байгуулна Өчигдөр
П.Наранбаяр: Баянзүрх дүүргийн иргэдтэй уулзах гэсэн чинь Засаг дарга нь дүүргийн МАН-ын даргаас зөвшөөрөл ав гэж үүрэгдсэн Өчигдөр
Нийт нутгийн 20 гаруй хувьд бэлчээрийн ургац муу байна Өчигдөр
Зэвсэгт хүчний харьяа цэргийн нэгтгэл, ангиудад аюулгүй байдал, эрсдэлийн иж бүрэн шалгалт хийнэ Өчигдөр
Н.Алтаншагай: Одоо үед нэг эрийн гурван наадам байж болохгүй Өчигдөр
Ноос, арьс шир бэлтгэх үйлдвэрүүд зээл олгохоор боллоо Өчигдөр
Өрхийн эмнэлэгт хийх боломжтой түргэвчилсэн шинжилгээнүүд Өчигдөр