Өргүй төсөв баталдаг байх хуулийн төсөл өргөн барив

Ц.Цэрэнбадам
2023/01/16

Төсвийн шинэчлэлийн хуулийн төслүүдийг Төсвийн байнгын хорооноос бэлтгэн боловсруулснаа УИХ-ын даргад өргөн барьжээ. 

Энэ талаар тус байнгын хорооны дарга, УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн "Дөрвөн сар гаруйн хугацаанд ажиллаж, төсвийн шинэчлэлийн хүрээнд дөрвөн бодлогыг дэвшүүлж, Төсвийн шинэчлэлийн хуулийн төслийг өргөн барьж байна. Төсвийн шинэчлэлийн хүрээнд 14 хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар болж байна.Төсвийн тогтвортой байдлын тухай, Ирээдүйн өв сангийн тухай хууль зэрэг төсөв санхүүтэй холбоотой хуульд нэмэлт өөрчлөлт оруулна.

Төсвийн шинэчлэлийн хуулийн төслийг 31 гишүүн гарын үсэг зурж дэмжсэн. Төсвийн нээлттэй хэлэлцүүлгийг хийх үеэр иргэдээс гаргасан саналууд, 200 орчим эрдэмтний санал багтсан байгаа. Мөрөөдлийн жагсаалт гэж болох зүйлүүдийг бодлого болгож гаргаж байгаа.

Ирээдүйн өв сангийн хуримтлалыг улсын төсвөөс бодитоор бий болгох, өр зээлгүй төсөв баталдаг болох, үр ашиггүй зардлын асуудалд цэг тавих цаг нь болсон байна. Төсвийн өр зээлийн хязгаарыг тавьж, дагаж мөрддөг байх зохицуулалтыг хуульд оруулж байгаа.

Төсвийн хуулийн шинэчлэлийг:

  1. Төсвийн тогтвортой байдлын бодлого,
  2. Төсвийн төлөвлөлтийн бодлого,
  3. Төсвийн хяналт, хариуцлагыг сайжруулах бодлого,
  4. Гадаад зээл тусламж, өрийг хязгаарлах бодлого гэсэн дөрвөн бодлогын хүрээнд зохицуулна" гэж мэдэгдлээ.


1
angry
0
care
0
haha
1
liked
1
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 1 цагийн өмнө
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 1 цагийн өмнө
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 1 цагийн өмнө
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 1 цагийн өмнө
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 2 цагийн өмнө
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 19 цагийн өмнө
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 22 цагийн өмнө
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 22 цагийн өмнө
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив Өчигдөр
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа Өчигдөр
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна Өчигдөр
Зарим нутгаар аадар бороо орно Өчигдөр
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ Өчигдөр
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ Өчигдөр
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ Өчигдөр
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав 2026/07/20
Испанийн шигшээ баг ДАШТ-д хоёр дахь удаагаа түрүүллээ 2026/07/20
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 2026/07/20
Усны ослоор 13 хүн амиа алдсаны хоёр нь хүүхэд байжээ 2026/07/20
Зарим нутгаар бороо орно 2026/07/20