Зээлдэгчдийн мэдээллийг ил тод зарласнаас хойш нэг жилийн хугацаанд...

Л.Бямбажав
2023/01/20

Монгол Улсын Хөгжлийн банк зээлдэгчдийнхээ мэдээллийг олон нийтэд ил тод зарласан /2022.01.20/ өдрөөс хойш яг нэг жилийн хугацаа өнгөрч байна. Тухайн үед банк нийт зээлийнхээ 55.3 хувийг “чанаргүй” ангилалд орж байгааг мэдээлж байлаа.

Нэг жилийн хугацаанд банк олон нийтийн хяналт дор Засгийн газар, хэвлэл мэдээллийн дэмжлэгтэйгээр хууль, хяналтын байгууллагуудтай хамтран ажиллаж нэг их наяд гаруй төгрөгийн өр төлбөрийг барагдуулж, нийт 16 төсөлд олгосон зээлийг хаагаад байна. Мөн энэ хугацаанд банк "Самурай" бондын эх үүсвэрийг бүрэн төвлөрүүлж, олон улсын зээлжих зэрэглэлийг хэвээр хадгаллаа.

Хөгжлийн банк 2018-2022 оны хооронд нийт 1.8 их наяд төгрөгтэй тэнцэх хэмжээний 38 зээлийг шүүхэд өгсөн. Үүнээс 620.9 тэрбум орчим төгрөг буюу 22 зээлийн асуудал шүүхээр эцэслэн шийдвэрлэгдсэн байна. Эдгээр зээлийн 14 зээлийг шүүхийн анхан шатны шийдвэрээр, найман зээлийг шүүхийн ажиллагаагаар шийдвэрлүүлсэн. Өнөөдрийн байдлаар 1,133.2 тэрбум төгрөгийн 16 зээлд шүүхийн хянан шалгах ажиллагаа хийгдэж байна. 



0
angry
0
care
0
haha
5
liked
1
love
1
sad
1
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 14 цагийн өмнө
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 15 цагийн өмнө
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 15 цагийн өмнө
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 17 цагийн өмнө
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 19 цагийн өмнө
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 19 цагийн өмнө
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 19 цагийн өмнө
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 20 цагийн өмнө
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 20 цагийн өмнө
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ Өчигдөр
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна Өчигдөр
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа Өчигдөр
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив Өчигдөр
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа Өчигдөр
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна Өчигдөр
Зарим нутгаар аадар бороо орно Өчигдөр
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ 2026/07/20
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ 2026/07/20
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ 2026/07/20
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав 2026/07/20