Хот, нийтийн аж ахуйн ажилд хувийн хэвшлийнхэнтэй хамтран ажиллана

М.Төгөлдөр
Өчигдөр

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба /УБЗАА/-наас долоо хоног бүрийн баасан гарагт хот, нийтийн аж ахуйн чиглэлээр хийж байгаа ажлуудаа танилцуулан, хэвлэлийн хурал хийж байхаар болж байна. Өнөөдрийн хурлын эхэнд Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн тушаалаар нэгдүгээр сарын 13-нд зохион байгуулсан “Ердөө 90 минут” бүх нийтийн их цэвэрлэгээний талаар танилцуулав. Их цэвэрлэгээнд Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй 18 мянган аж ахуйн нэгж, 30 орчим мянган иргэн оролцож, ойр орчмынхоо 50 метр хүртэлх зам, талбайн цас, мөсийг арилгаснаас гадна халтиргаа гулгаа ихтэй нийтийн эзэмшлийн зам, талбай, явган хүний замыг цэвэрлэсэн юм.

Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга М.Баяраа “Өнгөрсөн хугацаанд цэвэрлэгээ үйлчилгээтэй холбоотой алдаа дутагдлууд гарсан. Зарим зам, талбайн цэвэрлэгээ хангалтгүйн улмаас халтиргаа гулгаатай холбоотой асуудлууд үүссэн. Тиймээс УБЗАА-наас зарладаг худалдан авах ажиллагааны сонгон шалгаруулалтад хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдийг идэвхтэй оролцохыг урьж байна. Техник, тоног төхөөрөмж болон хүний нөөцийн хүчин чадлын хувьд шаардлага хангаж буй аж ахуйн нэгжүүд хот тохижилт, цэвэрлэгээ үйлчилгээтэй холбоотой ажилд идэвхтэй оролцох хэрэгтэй байна. Хуульд төрийн бус байгууллагуудын оролцоог хангаж ажиллах тухай заалтууд ч бий. Тиймээс төрийн бус байгууллагууд, аж ахуйн нэгжүүд хот, нийтийн аж ахуйн ажилд оролцох бүрэн боломжтой. Жишээлбэл, Гачууртын аль нэг аманд үүссэн хур хогийг шийдвэрлэхэд НЗДТГ, УБЗАА-наас заавал удирдан зохион байгуулж, оролцох шаардлагагүй. Тухайн орон нутагт үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжид төсвийг нь хуваарилдаг тогтолцоо руу шилжинэ. Аливаа асуудлыг эрхэлж буй орон нутаг төсвөө өөрөө зарцуулах бүрэн боломжийг нь олгох хэрэгтэй. Хог цэвэрлэгээ, халтиргаа гулгаа, эзэнгүй нохой, мууртай холбоотой асуудлууд гарч ирэхэд дан ганц НЗДТГ, УБЗАА-наас шийдвэр гаргаж ажиллахад хугацаа алдана. Төрийн ажлыг иргэдэд хурдан, шуурхай хүргэхийн тулд зарим төсвөө орон нутаг руу шилжүүлэх чиглэлтэйгээр ажиллана. Тиймээс төр, хувийн хэвшлийн оролцоог хангаж ажиллах шаардлагатай байна. Мөн илүү технологид суурилсан шийдлүүдийг нэвтрүүлнэ” хэмээв.

Улаанбаатар хотын нийтийн эзэмшлийн 13 сая ам метр талбайг УБЗАА, Хот тохижилтын газраас хариуцан цэвэрлэдэг. Гэвч зарим гэр хорооллын бүсийн авто зам, явган замууд цэвэрлэгээ, үйлчилгээ хийх хуваарьт ордоггүй байна. Иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлж, цэвэрлэгээг хурдан, шуурхай явуулахын тулд хувийн аж ахуй нэгжүүдтэй хамтарч ажиллах санаачилгыг УБЗАА-наас ийнхүү гаргаад байна.  

Тэрбээр үргэлжлүүлэн “Цэвэрлэгээ, үйлчилгээний ажилд аж ахуйн нэгжүүдийн оролцоог хангахдаа захиргааны аргаар зохион байгуулахгүй. Улаанбаатар хотод үйл ажиллагаа эрхэлж буй 18 мянга гаруй аж ахуйн нэгжид хуулиараа хүлээсэн үүрэг гэж бий. Тиймээс аж ахуй нэгжүүд хуулиар хүлээсэн үүргээ ухамсарлаасай. Мөн Сүхбаатар дүүргийн хувьд аж ахуй нэгжүүдийн орчин тойрны 50 метрийн зураглалыг гаргасан. Бусад дүүрэг ч энэ зураглалыг гаргаж, эзэнжүүлэх ажлыг хийж байгаа. Түүнчлэн урамшууллын системтэй болгох асуудлыг судалж байна. Цэвэрлэгээндээ идэвхтэй хамрагдаж, УБЗАА-наас зохион байгуулсан ажилд идэвхтэй оролцож буй аж ахуйн нэгжүүдээ бүртгэн, оноо цуглуулах байдлаар урамшуулан, дэмжих талаар санаачилга гаргаад байгаа.

Их цэвэрлэгээний үеэр оюутан, залуус маань идэвхтэй оролцдог. Тиймээс цэвэрлэгээнд оролцсон оюутнуудад цагийн хөлс олгон, урамшуулдаг болох хэрэгтэй. Үүнийг Нийслэлийн Хөдөлмөр, халамжийн газартай хамтран судалж, боломжит хувилбаруудыг хэлэлцэн шийдвэрлэнэ” гэв


1
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 14 цагийн өмнө
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 15 цагийн өмнө
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 15 цагийн өмнө
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 17 цагийн өмнө
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 19 цагийн өмнө
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 19 цагийн өмнө
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 19 цагийн өмнө
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 19 цагийн өмнө
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 20 цагийн өмнө
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ Өчигдөр
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна Өчигдөр
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа Өчигдөр
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив Өчигдөр
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа Өчигдөр
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна Өчигдөр
Зарим нутгаар аадар бороо орно Өчигдөр
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ 2026/07/20
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ 2026/07/20
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ 2026/07/20
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав 2026/07/20