Иргэдийн дунд “Эрдэнэс Тавантолгой” компанийн 1072 хувьцааны ногдол ашиг тараах эсэх асуудал хүлээлт үүсгээд байгаа билээ. Тус компанийн санхүүгийн тайланг хоёрдугаар сард эцэслэж гаргах бөгөөд аудит оруулж, улмаар ТУЗ, хувьцаа эзэмшигч нартаа танилцуулдаг. Үүний дараа 2022 оны ногдол ашиг тараах эсэх асуудлыг Засгийн газар шийдвэрлэнэ гэж “Эрдэнэс Тавантолгой” компанийн бүрэн эрхт төлөөлөгч Э.Ганбат мэдээлсэн.
Уг асуудлаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалангийн байр суурийг тодрууллаа.
Тэрбээр "Засгийн газар бодлогоо боловсруулаад олон нийтэд танилцуулна" гэлээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна